Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахаар товложээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төслийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 150 хоногийн өмнө зарлана. Мөн ээлжит сонгуулийг санал авахаас 65 өдрийг товлон зарлана” гэсэн байдаг. Тиймээс СЕХ ээлжит сонгуулийг зарлах, тов зарлах талаар УИХ-д энэ сарын 18-ны өдөр саналаа хүргүүлсэн гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн, санал авах ажиллагааг 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр, гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг зургадугаар сарын 10-11-ний өдөр явуулахаар товлон зарласугай” гэж дурджээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжиж чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Turuu 2017-01-26 00:52:51
    Odoo songuuli hiih heregui bur zalhaj bna hench garsan yg ijil ym bna enh bold odoo bolioo chi yuj hiij chadahgui bid medej bna
  • Bolomj 2017-01-24 13:19:14
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-24 08:55:11
    Хоолны саваар үхсэнээ хийнээ, хэн ч овоо тахиад, одон тараагаад байж чадна шүүдээ, Ерөнхийлөгч байхгүй бол ЕТГ гэх мэтээр зардал хэмнэнэ