Б.Баттөмөр:  Хууль санаачилж байгаа хүмүүс төсөв дээр үүсч байгаа ачааллыг бодолцох хэрэгтэй
УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цэргийн алба хаагчийн эрэгтэй 25, эмэгтэй 20 жилээс дээш алба хааж, илүү ажилласан сарын нэмэгдлийг тэтгэвэр бодоход тооцох, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний 2 тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан 2 даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний нийлбэрээс бодож тогтоох асуудлыг төсөлд тусгасан нь УИХ-аас 2015 онд батлан мөрдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энгийн тэтгэвэр авагчид одоо мөрдөж байгаа зарчимтай нийцүүлжээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлбэл нэг жилд 260.2 сая төгрөгийн нэмэлт зардал гарах тооцоо хийжээ. Одоогийн байдлаар цэргийн тэтгэвэр авагчийн тоо 16.3 мянга байгаа бөгөөд 2017 онд энэ тоог 1.1 мянган хүнээр нэмэгдүүлж, 17.4 мянган цэргийн тэтгэвэр авагчид 104 тэрбум төгрөгийн зардлыг төсөвт тусган баталсан тул хууль хэрэгжүүлэхэд гарах зардал батлагдсан төсөвт багтаж нэмэлт зардал гарахгүйгээр хэрэгжих боломжтой юм байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Сүүлийн үед шинэ парламент бүрдсэнээс хойш нийгмийн халамжийн чанартай хуулиуд маш ихээр орж ирж байна. Ард иргэддээ тэтгэвэр, тэтгэмж олгох талаар санал нэг байна. Гэтэл манай улс 1.7 тэрбум төгрөгийн өртэй. Хууль санаачилж байгаа хүмүүс төсөв дээр үүсч байгаа ачааллыг бодолцох хэрэгтэй. 2020 гэхэд Монгол Улсд 8.1 их наяд төгрөгийн орлоготой болох юм шиг байгаа юм. Би эдийн засагч хүний хувьд санаа зовж байна” гэсэн юм. УИХ-ын гишүүн С.Чинзориг уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргалаа. Байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг дэмжсэн юм. Ингээд чуулганы хуралдаанд шилжүүллээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bolomj 2017-01-24 13:20:06
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • irgen 2017-01-24 11:58:56
    omno mongo taraaj ylsan oroo odoo hurfel folj duusaagui bj dahin faalagdah gej mongo taraaj ulsaa orond oruulahaa zogsoo mongogui gechiheed huda...
  • irgen 2017-01-24 11:42:07
    man irgeded halamj ogch irgedee ajil hiih sonirholgui bolgoson ymar neg argaar halamj hurfeh sefgelgeefeu uund ni doroilj songuulid ylsan o