Эрх бүхий албан тушаалтны гэр бүл, тусдаа гарсан хүүхэд оффшор данстай байхыг хориглоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Өмнө нь хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед төрийн өндөр албан тушаалтны гэр бүл, үр хүүхэд оффшор данстай байхыг хориглох, эсэх асуудлаар нэлээд маргаан үүссэн. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд, анхны хэлэлцүүлгийг хийхдээ засч сайжруулж ирэхийг даалгасан билээ. Үүнээс сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Хэлэлцэж буй хуулиар төрийн албан тушаалтнууд оффшорт мөнгө байршуулдаггүй байх, хэрэв оффшор бүсэд мөнгөтэй нь илэрвэл хариуцлага тооцдог байх тухай асуудлыг хуульчилсан" гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Цаашид офшор данстай холбоотой эрх зүйн орчныг сайжруулж, бусад улс орны жишгийн дагуу татварын системтэй уялдуулан зохицуулах, мөн “гадаад улс орон” хэмээн хавтгайруулахгүйгээр Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банкнаас гаргасан жагсаалтад тулгуурлаад ч юм уу офшор бүсийг тодорхойлох зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй” гэсэн санал хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан, энэ хуулийн төслөөр 300 гаруй албан тушаалтан АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийнхэн нь мөн хөрөнгө орлогоо мэдүүлж, ил болгох бөгөөд үүн дээр өөрийн зүгээс  анхаарч, хяналт тавих болно гэдгээ хэлсэн юм.

Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм.

Тухайлбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хөрөнгө орлогын мэдүүлгийг одоо байнгын хороо баталдаг. Тиймээс маягтын загварыг УИХ баталдаг болох хэрэгтэй. Одоогийн маягт дээр эхнэр нөхөр, гэр бүлд амьдарч байгаа хүмүүсийн хөрөнгийг мэдүүлдэг. Шинэ маягт дээр насанд хүрч тусдаа гарсан хүүхдүүд хөрөнгөө мэдүүлдэг байхаар тусгах боломжтой" гэсэн горимын санал гаргав. Түүний саналыг олонх дэмжиж хуулийн төсөлд тусгахаар боллоо.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл, үр хүүхэд оффшор бүсэд данс нээх, мөнгө байршуулах, компани байгуулахыг хориглох тухай” горимын санал гаргаж, дэмжигдэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Одоогийн байгаа хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтад хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлогыг мэдүүлдэг. Харин тусдаа гарсан хүүхдүүдийг хөрөнгийг мэдүүлдэггүй. Одоо бол тусдаа гарсан хүүхдийнхээ нэр дээр данс байдаг үгүйг олон нийтэд зарлахад юунд нь цааргалдаг юм. Хэзээ байхдаа өөрийнхөө нэр данс нээлгээд явж байх юм. Тусдаа гарсан хүүхдийг оруул. Харин яаж оруулах томьёоллоо л тодорхой болгочих хэрэгтэй” гэлээ. Энэ асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-30 04:14:45
    хурдан мөнгийг нь хураах хэрэгтэй .мөнгө улс оронд хэрэгтэй байна шүү, хурдан авч цалин тэтгэвэрээ нэмээ???? бүгдийг нь эргүүлэн татаж ядахдаа өрөө төл,
  • рх 2017-01-25 06:22:53
    одоо тодорхой байхад хөрөнгийг нь хураах ёстой юм л даа. буруу аргаар олсон мөнгө гэдгийг бултаараа мэдээд байхад хураах ёстой юм л даа
  • Зочин 2017-01-25 02:20:37
    оффшор данс бол бизнест байдаг л зүйл гэдэг бол буруу татвараас зайлсхийж байгаа үйлдэл, оффошорыг хүлээн зөвшөөрөх нь өөрөө хууль бус
  • Bolomj 2017-01-24 13:20:23
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • иргэн 2017-01-24 11:28:50
    Асуудлыг шууд шийдэхгүй бол унжаад унжираад юу ч биш болдог. ЛУЙВАРЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЧИХ ААВЫН ХҮҮ МОНГОЛД БАЙХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ?????
  • Баатар 2017-01-24 10:26:58
    Хэлэлцэх явцдаа өөр болчихгүй бол зөв л юм бна.