Футзалын “Үндэсний цом”-ын шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом" тэмцээн энэ жил анх удаагаа футзал төрлөөр, Дархан-Уул аймагт зохиогдлоо.

"Футзалын үндэсний цом" анхдугаар тэмцээнд 18 аймгийн баг оролцож, энэ сарын 16-23-ны өдрүүдэд гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсээр өчигдөр аваргуудаа тодрууллаа. Өнгөрсөн оны талбайн "Үндэсний цом"-ын аварга Дорнод, Төв аймгийн багийг 7:2-оор хожиж хүрэл медаль хүртсэн бол аваргын алтан цомыг зохион байгуулагч Дархан-Уул аймгийн баг өргөлөө. С.Жаргалсайхан дасгалжуулагчийн шавь нар аваргын төлөө хэсэгтээ 5:4-өөр хожигдсон Дорноговь аймгийн багтай үндсэн цагт 4:4-өөр тэнцсэн ч торгуулийн цохилтоор буулган авч чадлаа.





Хаалтын үйл ажиллагааны үеэр тэмцээний шилдлэгүүдийг тодруулахад Дархан-Уул аймгийн Энхбаяр шилдэг хаалгач, Дорноговь аймгийн Энх-Эрдэнэ 22 гоолтойгоор шилдэг довтлогч шагналыг хүртлээ. Тэгш тоглогчоор 2016 оны талбайн үндэсний цомын мэргэн бууч Баяржаргал шалгарсан бол тэмцээнийг үнэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээр МХБХ-ны 1 болон ОУХБХ-ны зэрэглэлтэй шүүгч Э.Ариунболд тодорлоо.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.