Монгол Улс “Стэйнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байжээ
Эдийн засгийн тун хүнд үе ирээд байгаа билээ. Сүүлийн хэдэн жил үргэлжилсэн хямрал энэ онд жинхэнэ аюул  болоод байгаа. Өндөр хүүтэй бондын мөнгөнүүдийн эргэн төлөх хугацаа болсон энэ үед гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон байгаа нь эрх баригчдыг жинхэнэ сандаргаж байна. Иймээс л   эрх баригчид ээлж дараалан гадагшаа явж, улс орнуудаас зээл хүсэж буй. Гэвч  тэд нэг л амжилт ололгүй буцаж ирсээр байгаа юм. Мөнхий хоёр хөрш маань хүртэл нүүр буруулж, зээл өгөх тал дээр хойрго хандаж байгаа.  Тиймээс одоо манайд ОУВС-аас өөр найдвар үгүй болоод байна.
 
Манай улс аль хэдийн “Стэйнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн. Энэ дагуу ОУВС-ийн төлөөлөгчид ч манай улсад хоёр ч удаа ирээд буцсан.  Ингээд эцсийн хэлэлцээрийг хийхээр  өнөө маргаашгүй ирэх хүлээлт байгаа ч яг хэзээ ирэх нь тодорхойгүй байсаар байна. Эх сурвалжуудын хэлж буйгаа манайх 450 сая ам.долларын зээл авахаар яригдаж байгаа аж. Хэрэв хэлэлцээр амжилттай болж чадвал санхүүжилт ирэх сарын 10-ны үед орж ирнэ гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байгаа юм.
 
ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гэсэн хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм.
 
Тэгвэл манай улс урд нь хоёр удаа тус хөтөлбөрт хамрагдаж байжээ. Тодруулбал 1991 онд 13.75 сая ам.долларын зээл авч байжээ. Энэ үед манай улсын эдийн засаг  уналтын үедээ орсон байжээ. Харин энэ үеэс гарахын тулд бүтэн наймын жилийг зарцуулсан байна. 
 
Дараа нь  дэлхийн нийтийн их хямралын үед буюу 2009 онд 229.2 сая ам.долларын зээлийг ОУВС-аас авч байжээ. Тухайн үед манай улсын эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан байсан юм.  Улмаар тус хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байсан хэмээн эдийн засагчид хэлж байна.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bolomj 2017-01-24 13:17:36
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • zochin 2017-01-24 05:49:38
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...