Барилгаас төмөр биш хүн унаж эхэллээ, болгоомжил!
Барилга дээрээс унасан зүйлс/арматурын төмөр, тоосго, зуурагч машины хоолой, өргөгч кран ... гэх мэт/ хүний биед гэмтэл учруулсан, амь насанд нь ч хүрсэн гэх хэргүүд шил шилээ даран гарч, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал гээч зүйл алдагдаад байна шүү гэдэг дохиог өгч эхэлсэн. Нийгэмд айдас, цочрол өгсөн эдгээр ослуудын араас хүн бүр л хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ярих болсон ч хэрэгжилт нь тун хангалтгүй байсаар. Үүний уршигаар барилгаас эд зүйлс бус хүн унаж эхэллээ.   

Эд хийж бүтээх насны/20-30 нас/ залуус өндрөөс унаж, амь насаа алдсаны хариуцлагыг барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагууд хүлээж, шүүхийн танхимаас ял сонсох нь хэвийн үзэгдэл болох гээд байна уу гэж бодогдох.

Өнгөрөгч амралтын өдөр Чингэлтэй дүүргийн нутаг Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилгаас 20-30 орчим насны гурван залуу унаж, хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэд 13 давхарт лифт янзалж байсан бөгөөд мөн л хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдснаас үүдэлтэй осол гарч, харамсалтайгаар амь насаа алдаж байна. Эх сурвалж “Лифт засварлаж байсан залуус доош унаж хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлэгт хүргэгдээд нас барсан” гэж хэллээ.

13 давхраас доош унасан хүн амьд үлдэнэ гэдэг нь юу л бол. Хүн болгоно л ингэж бодож байгаа байх. Гэвч архивын барилгын гүйцэтгэгч "Нийслэл өргөө" компанийн удирдлагууд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллуулагч этгээд, амиа алдаад байгаа гурван залууд 13 давхар аюултай санагдаагүй бололтой. Энэ олон барилгын ослуудын дараа ч тэр.

Одоо болъё л доо. Залуусаа барилгын ослоор үдсээр л байх уу.  Уг нь хамгаалалтын малгай, бээлий, хувцасаа өмсөж, бэхэлгээ, бүсээ ном журмын дагуу хэрэглээд сурчихвал гэнэтийн аюулаас сэргийлж болмоор л санагддаг. Гэвч Монгол барилгачдын хэрэглэж сураагүй “хөдөлмөрийн аюулгүй байдал” өдөр бүр л айдас, цочролд автуулсаар байх нь дээ. Монголд ажиллаж байгаа гадны барилгачдаас унаж гэмтээд, амь насаа алдлаа л гэж дуулсангүй. Харин 20-30 насны Монгол залуус хэнэггүй хариуцлагагүй байдлаасаа болоод нийгмийг цочроож, ар гэртээ хагацал зовлон авч ирсээр байна. Бид хэзээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж сурнатэр цагтаа барилга барьмаар ч юм уу. Үгүй бол барилгаас унадаг төмөр, хүн болоод хувирчихлаа.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hab 2014-08-05 05:06:04
    HABEA talaarh medleg, medeelliig company-n udirdlaguudad turiin ner baridag negjuud oilgohoor, oigohgui bgag ni huuli, durem, juram, zahiramj, togtooloor oind ni ortol changalah heregtei. Ug ni HAB ni hunii ami nas, eruul mendiig uridchilan hamgaalsnaar (
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
  • bi XABEA 2014-07-22 04:43:21
    barilgiin ajilchdad surgalt zohion baiguulaad bas xajuud ni uglej zogsood ch nemergui shtee. uurtuu xairgui urid ni bolj l baisiin odoo yaval l gej xandana. bi mash ix sanaa zovdog. demii ch ajil umuu
    103.23.51.12
    Мэдэгдсэн Хариулах
  • xxxxxx 2014-07-22 00:20:34
    Barilga deer baigaa hytaduud nisej unahgui iin, mongol chuud hariutslaga gui l baina da
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Оюу 2014-07-21 15:47:31
    амралтын өдөр ажиллаж байсан хэрэг үү? ХАБ өгөөгүй нь ч буруутай. Аминдаа хайргүй хамгаалалтаа өмсөөгүй залуус ч буруутай. Хэлэх үг алга.
    182.160.36.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ХАБ-н инженер 2014-07-21 02:31:28
    Барилга дээр ажиллах огт хэрэггүй шүү залуус аа .Хохь чинь болно
    202.21.113.140
    Мэдэгдсэн Хариулах