Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцүүлэгтэй холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой. Төр хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж болохоор асуудал байгаа юм. Тиймээс үүнийг маш нарийн хэлэлцэж, судалж, шалгаж байж бүлэг байр сууриа илэрхийлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байна. “Стандарт” банканд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Английн олон улсын арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Монголын тал энэ төлбөрийг барагдуулах үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдсэн. Албан ёсны шүүхийн бичиг баримт ирээгүй байна. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-д том том шахааны бизнес явагдаж байсан. Тодорхой улстөрчид, улс төрийн нам хүчнүүд энэ үйлдвэрээс санхүүждэг байсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсан асуудлыг таллаж биш бүтнээр шалгах ёстой. Өнгөрсөн болон одоогийн асуудлыг бүрэн шалгаж бодит зөв дүгнэлтийг гаргах нь Монголын ард түмэнд үр өгөөжтэй байна. Шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хууль зүйн байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа” гэсэн юм.
Энэ мэдээллийн дараа бүлгийн дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа хүмүүсийн нэрийг хэлж болох уу?
-ОХУ болон Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиг сонирхлын зөрчилтэй байж болохоор мэдээлэл гарсан байгаа. Бидэнд мэдээлэл ирсэн байгаа. Үүнтэй танилцаад шаардлагатай гэж үзвэл шалгах тухай ажлын хэсэг гаргана.
-Та УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнес хийсэн гэж ярьсан байсан?
-Би баримт дээр тулгуурлаж хэлсэн. Түүнээс би хэн нэгнийг гүтгээгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэж нөхөр 2004 онд бил үү дээ, “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баримт холбогдох мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Бид энэ асуудлыг хянаж шалгах шаардлагатай гэж харж байгаа. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу, ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн