Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулав

100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа.

Дүүргийн шинэ удирдлагуудын зүгээс ажлаа аваад хамгийн эхэнд уурхайн асуудлыг хуулийн хүрээнд албажуулах ажлыг судалж, хэд хэдэн удаа уурхайчидтай уулзалт зохион байгуулах, газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсаны үр дүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам хэрэгжихээр болж байгаа аж.

Одоогоор Налайхын нүүрсний уурхайд 100 орчим аманд 1200 гаруй уурхайчин  ажилладаг тооцоо судалгаа бий.  Уул уурхайн салбарт анхдагч Налайхын уурхай хувьд гарснаас хойш уурхайн хөгжил, түүх, хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах зэргээр тэргүүлэгч байх ёстой атал одоо л бичил уурхайн хэлбэрт орж ажиллах эхлэл тавигдаж байна. Ингэснээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг зохион байгуулалтад оруулж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай хамт олон болгож төлөвшүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм.

Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд албажиснаар эзэнгүй орхигдсон ам цооногуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, бичил уурхайн аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг баримталж ажиллах, хүний амь нас, эрүүл мэнд хохирох асуудал буух хаяг, буцах эзэнтэй болох зэрэг давуу талууд бүрдэж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dawaa 2017-01-25 02:57:49
    Bvhel bvten neg ger horoololin dooguur uurhai nvvrs olborlood baihad chin enige zogsoj boldogvi yumu ailaas hol uhalda ta nar anhan ene asuudalig shiidej ogno
  • Bolomj 2017-01-24 13:21:06
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Зочин 2017-01-24 04:42:29
    Нөхөн сэргээлт тэр дундаа биологийн нөхөн сэргээлт хийж харагдаач битгий ингэж дүр үзүүлж бай, элэнцгийн чинь бичил уурхай, 70-80 м-ийн гүнд бичил уурхай гэж юу...