Ш.Раднаасэд: “Эрдэнэт” үйлдвэрийг авахдаа УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.

Гэвч хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүдэд гурав хоногийн өмнө өгөх ёстой байсан ч  өгөөгүй. Иймээс ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна” гэв. Энэхүү  хүсэлтээ илэрхийлснийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хүлээн авсан юм.

Байнгын хорооны эхэнд ажлын хэсгийн зүгээс дараах санал дүгнэлтийг гаргасан бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.

Ажлын хэсгийн танилцуулгад “Засгийн газар дээрх үйлдвэрүүдийн 49 хувийг “Монгол зэс”-д худалдсан нь УИХ-ын бүрэн эрхт халдаж, хэд хэдэн хуулийг зөрчсөн байна. Үндсэн хуульд “УИХ олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан байна. Мөн Компанийн тухай хуулийн “Төрийн өмчит компанийн өмчлөгч нь төрийг төлөөлж УИХ байна” гэж заажээ. Гэвч дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль тогтоох дээд байгууллагын онцгой бүрэн эрхийг зөрчсөн. Түүнчлэн Засгийн газар дээрх компаниудын 49 хувийг худалдахдаа эхлээд ОХУ-тай зөвшицөх ёстой байжээ. Өөрөөр хэлбэл Монгол болон ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрт “Хэлэлцэн тохирогч талуудын аль нэг тал нь өөрийн өмчийн хөрөнгөө зохих журмын дагуу нөгөө талтайгаа зөвшилцсөнөөр бусад хуулийн этгээдэд худалдаж болно. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч нөгөө тал нь худалдан авах давуу эрхтэй байна” хэмээн заасныг зөрчсөн” хэмээн Ш.Раднаасэд гишүүн танилцуулгадаа дурьдав.


П.Гоо
olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гшүа 2017-01-25 04:55:13
    hudaldaa hogjliin banknaas ireedyid buyu 2020onoos hoish awax tsalingaa baritsaalaad gaigyihen zeel awdiimuuu
  • иргэн 2017-01-25 00:36:13
    Орос улсын эзэмшилд байсан 49 хувийг монгол улсын компани худалдаж авчээ. Монголын байгалийн баялагыг монгол банхар эзэмшсэн байна. Сайн л байна шүү дээ.
  • Bolomj 2017-01-24 13:17:00
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • Batbayar 2017-01-24 12:59:39
    Bayarlalaa. Shudraga es gj baidagt itgel turj bna.
  • Өмхий ац чинь 2017-01-24 10:24:55
    Тэгээд одоо яахым. Монголын өмчийг зарсан гээд оросуудыг барьж ирээд шоронд суулгах уу? Оросууд чинь уг өөрийнхөө юмыг л зарсан байна шд.
  • Зочин 2017-01-24 06:42:27
    Энэ усан толгойт юугаа мэддэгтээ хуцаж байгаа юм бол. Наад улс чинь 580 сая ам.долларын өрийг хүчирэхгүй байхад юугаараа авах гээд байгаа юм. Говь-Алтайдаа мал...
    202.9.41.112
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-01-24 05:37:53
    Tor ni 100 % awsan ni deer baihaa, tegeed hyanaltaa sain hiigeed yawchihwal bolj l b na !!
    • Саалийн үнээ гэж яасан үнэн үг вэ 2017-01-30 06:17:33
      Том том бизнэсийн эзэд, их хурлын гишүүд бүгд цавчаа хийж баяждаг нь ямар үнэн юм бэ? Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Батэрдэнэ, Ганди гээд.жирийн иргэн энгэж чадахгүй.
  • Зочин 2017-01-24 04:57:19
    Ийм зүйлийг зөвхөн үндэсний аюулгүйн зөвлөлийн хэдэн хулгайч хамтран хийж чадна. Өөр хэн ч чадахгүй. Элбэгхудалчийг хурдан огцруулъя.
  • Зочин 2017-01-24 04:47:53
    Энэ бид хоёр Оросыг яллах юм байхдаа
  • Зочин 2017-01-24 04:43:54
    Чи газар дээр тавьчихсан 100 км засмал замыг үздэггүй сохор амьтан Орос улс 49 хувиа яах нь чамд ямар хамаатай юм
  • Gan 2017-01-24 04:29:13
    Улсын Их Хурлын бүрэн эрх төрийн өмчийг захиран зарцуулах байж болох ч Оросын эзэмшиж байсан 49 хувийг арай биш байхаа. Би хувьдаа 49 хувийг хямд авсанд баяртай...