Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг утаа ихтэй бүст хуралдлаа

НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороонд хийлээ. Тус ажлын хэсэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан юм.

Ажлын хэсгээс 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай уулзсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан 3 захирамжийн талаар хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа. Эдгээр захирамжуудад төлөөлөгчдийн санал, дүгнэлтүүд тусгагдан, эхнээсээ бодит ажил болох суурь нь тавигдаж байгааг онцлов. Мөн Засаг даргын захирамж нь цаг үеэ олсон, зөв шийдвэр гэдгийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэллээ.

Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж байна. Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа ганц газар. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаагаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхжаргал өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсан юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох,  газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг саналууд гарч байгааг ажлын хэсгийн дарга танилцууллаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-24 12:14:34
    Zgr l showdchiimaa
  • ннн 2017-01-24 06:33:50
    Вагон депо яах вэ, битгий гол асуудлаас ходуулаад бай.
  • Төрийн ажил 2017-01-24 04:56:46
    Утааг төрөөр багасгах шаардлага хэвлэл мэдээллээр их гарч байна. Төр олон жил утааг багасгах гэж их хэмжээний мөнгө зараад барсангүй
  • УТААНД ХОРДОГЧ 2017-01-24 04:36:28
    Хэлэлцээд л байдаг, хэлэлцээд л байдаг... тэгснээ өнгөрсөн 4 жилийн ажлын тайлан хэрэгтэй гэх... Тэр бичгийг л олоод авчихвал утаа багасчихдаг юм байх даа?
  • УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй 2017-01-24 04:29:10
    УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй түлш, үртсээр хийсэн түлээг нь нэг хоёр жилдээ, нийслэлээс, улсын төсвөөс хөрөнгийг нь гаргуулаад, ядуу иргэдээ дулаацу...
  • Санал 2017-01-24 04:24:00
    Түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоох хэрэгтэй. Үүнийг орлох түлшийг нийлүүлэх, хязгаарлалтын бүсийг тогтоож өгөх, автобусны утааны асуудалд онцгой анхаарах. ...
  • зочин 2017-01-24 04:16:11
    Утаа ихтэй газар хурал хийвэл утаа багасдаг гэж ШУА-ийн эрдэмтэдээс зөвлөсөн юм болов уу, аз жаргалтай УБ эссэ бичлэгийн уралдаан минь