Өвчтэй хонь худалдсан малчинд хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Манай улсад  байсхийгээд мал амьтны гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоодог. Улмаар өвчтэй малыг устгалд оруулж, эрүүл малыг вакцинжуулдаг. Тэгвэл сүүлийн үед өвчтэй малын махаа худалдан, борлуулах, нийслэл рүү оруулахыг завдах тохиолдол гарах болсон.

Тухайлбал саяхан Дундговь аймгийн Баянжаргалан сумын малчин хонины цэцэг өвчний улмаас тусгаарлан ялгаад байсан тавь гаруй хонийг гарал үүслийн бичиггүйгээр худалдсан байна.

Тус сумын найман малчин өрхийн 540 гаруй хонийг цэцэг өвчний улмаас тусгаарлаж, 27 хонийг устгаад байсан юм. Зөрчил гаргасан малчинд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Мөн өвчтэй хонь зах зээлд борлуулсан зөрчлийг давтан гаргасан ченжийг цагдаагийн газарт шалгуулахаар мэдэгджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-24 05:52:06
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...
  • зочин 2017-01-24 04:13:05
    Эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгтэй, малчид алийн бүр татвар төлөхгүй дархан эрхтэй байх вэ, бас үүрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй
  • аа м ш 2017-01-24 04:03:05
    Сонин юм болох нь, хонио худалдахаас өмнө эрүүл мэндийн үзлэгт оруулах болж дээ