Тээврийн хэрэгслийн бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийж байна

Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2 ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна. Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.

Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Экобус автобусанд хэмжилт хийсэн. Төслийн хүрээнд нийт 20 авто тээврийн хэрэгсэлд явуулын хөдөлгөөнт эх үүсвэр хэмждэг багажийг суурилуулан Улаанбаатар хотын замын нөхцөл байдалд тааруулан шулуун зам, төв зам, тойруу зам гэсэн 3 үндсэн маршрутаар өглөө, өдөр, оройн цагуудад хэмжилт хийсэн байна гэж Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.