АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн гэр бүлтэй танилц

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөж, албан ёсоор Цагаан ордонд нүүж ирсэн билээ. Тэгвэл энэ удаа шинэхэн Ерөнхийлөгчийн гэр бүлийг уншигчиддаа танилцуулж байна. АНУ-ын  45 дахь Ерөнхийлөгч 70 настай Доналд Трамп гурван удаа гэрлэсэн нэгэн. Анхны эхнэр Иванагаас нь  Иванка, Доналд, Эрик  нарын нэг охин, хоёр хүү төрсөн бол удаах эхнэр Марла Маплес Таффани гэх нэг охин төрүүлж өгсөн байдаг. Харин одоогийн эхнэр Мелани нэг хүү төрүүлсэн бөгөөд Баррон эдүгээ 10 настай юм.  Д.Трампын хүүхдүүд олны анхаарлын төвд өссөний зэрэгцээ гурван том хүүхэд нь аль хэдийнэ аз жаргалаа олж, амжилттай явж буй. Харин эдүгээ 23 настай Тиффани Трамп саяхан Пеннсилванийн их сургуулийг төгссөн. Сошиал сүлжээний идэвхитэй хэрэглэгч тэрбээр инстаграммд тун ч алдартай гэнэ. Баррон Трампын хувьд өөрийн  цамхагтаа өдрийг өнгөрүүлээд завгүй.

Доналд ЖР Трамп /39 настай/



Доналд Жр Трамп эдүгээ таван хүүхдийн эцэг.  Ерөнхийлөгч эцэг нь түүнийг 12 настай байхад ээжээс нь салж байжээ. Дүү нараасаа ялгаатай нь гэр бүл салалтын хор уршгийг мэдрэх хангалттай насан дээрээ байсан гэдэг. Доналд Жр Трамп өвөөтэйгөө тун ч дотно өсчээ. Гэхдээ түүний өвөө Милос Зелнисек 1990 онд таалал төгссөн бөгөөд үүнээс төд удалгүй буюу хоёр жилийн дараа эцэг, эх нь тус тусын зам мөрөө хөөхөөр болж байв. Тэр өвөөгийнхөө хамт  Прага хотоос холгүй зун бүр хоёр долоо хоногийг ан хийх, загасчилхад зориулдаг байжээ. Тэр утгаараа Доналд Жр Трамп чех хэлээр  чөлөөтэй ярьдаг. Өвөөтэйгөө хэр их дотно байсны илрэл нь болгож,  тэрбээр  хүүгээ өвөөгийнхөө нэрээр Тристан Милос гэж нэрлэжээ. Тэрбээр Пеннсилванийн нэр хүндтэй “Hill” сургуулийг төгссөнийхөө дараа эцгийнхээ замналаар явах болжээ. Мөн Пеннсилванийн “Вартон” сургуулийг санхүү, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2001 онд коллеж төгссөнийхөө дараа Доналд эцэгтэйгээ хамтран ажиллах болжээ. Эдүгээ тэрбээр Трамп байгууллагын Худалдаа, хөгжүүлэлт хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэр Энэтхэг, Шотланд, Лас Вегас, Чикогод Трамп байгууллагаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт манлайлах үүрэгтэй оролцдог ажээ. Доналд Жр Трамп эцгийнхээ нэгэн адил эхнэртэйгээ загварын шоуны үеэр танилцаж байжээ. Түүний эхнэр нь загвар өмсөгч Ванесса бөгөөд хосууд долоон жил ханилахдаа таван хүүхэдтэй болсон байна.

Иванка Трамп /35 настай/



Иванка Трамп бол гэр бүлийнхэн дундаа хамгийн амжилттай яваа нь. Тэр Эрик, Доналд нарын хамт Трамп зочид буудлыг байгуулсан бөгөөд үүнийхээ хажуугаар Nordstrom, Bloomingdale's, Zappos зэрэг хувцас, гутал, гоёл чимэглэл, үнэт эдлэлийн брэндийг гаргаад амжсан сүйхээтэй бүсгүй. Түүнчлэн,  нэгэн үе загварын тайзыг чимж явсан бөгөөд сэтгүүлийн ковер болж байжээ. Эдүгээ Трамп байгууллагын дэд Ерөнхийлөгч.  Энэ албан тушаалд тэрбээр шууд л очиж байсангүй. Коллежоо төгссөнийхөө дараа үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Брюс Ратнертэй нэг жил хамт ажиллан туршлагажиж байжээ. Ийнхүү гэрээ хэлэлцээр, загварын чиглэлээр мэргэшсэн Иванка Трамп эцгийнхээ компанид 2005 онд орж байв. Гэхдээ энэ сарын эхээр тэрбээр Трамп байгууллагаас гарч, Вашингтон ДС хот руу нүүх бэлтгэлээ базааж эхэлсэн билээ. Учир нь түүний нөхрийг Доналд Трамп Цагаан ордон дахь өөрийн зөвлөхөөрөө томилсон юм. Үзэсгэлэнт Иванкагийн нөхөр нь ч  бизнесийн салбарт нэлээд амжилт олсон гэр бүлээс гаралтайн дээр үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч. Тэрбээр хадам эцгийнхээ хамгийн итгэлт зөвлөх гэдэг. Иванка Трамп Жаред Кушнер нар 2009 онд гэр бүл болсон бөгөөд эдүгээ гурван ч хүүхдийн эцэг, эх болжээ.

Эрик  Трамп


 

Эрик Трамп эдүгээ 33 настай. Түүний хувьд бусдыгаа бодвол олон нийтийн хараанд өртөх тун дургүй нэгэн байжээ. Тэрбээр нэг удаа Нью Йорк Таймс сэтгүүлд Доналд Жр түүний багш, Иванка яг л хоёр дахь ээж шиг нь байдаг байсан тухай дурссан байдаг. Эрикийн хувьд сургуулиа төгссөний дараа аавынхаа  компанид орсон бөгөөд эдүгээ мөн л дэд Ерөнхийлөгчийн албан тушаалтай.  Тэр мөн гэрлэсэн. 2012 онд тэрбээр таван жил үерхсэн найз бүсгүй Лара Юнаскатай  “Севен Спрингс”-т сүй тавьж байв. Ингэхдээ сүйт бүсгүйдээ Иванка Трампын үнэт эдлэлийн цуглуулгаас хамгийн тансаг бөгжийг сонгон бэлэглэж байсан гэдэг. Юнаска Тв продюссер байв. Тэдний хурим Флоридад Трамп Мар-а-Лагод болж, 400 гаруй зочин хүрэлцэн ирж байжээ. Хуримынх нь үеэр Эрикийн хүргэн ах Жаред шинэхэн бэрдээ “Энд чи зөвхөн гэр бүлээ олж буй юм биш. Чи твиттерт зургаан сая дагагчтай болох гэж байна” гэж хэлж байсан гэнэ. Түүнчлэн, Эрик Трамп дарсны үйлдвэр, Виржиниа мужид маш том усан үзмийн цэцэрлэгийн талбай, бас өөрийн Эрик Трамп санг эзэмшдэг.  

Тиффани Трамп


 

Доналд Трампын хоёр дахь эхнэр Марла Маплесаас төрсөн Тиффани Трамп эдүгээ 23 настай. Тэрбээр саяхан Пеннсилванийн их сургуулийг төгссөн. Эцэг нэгтэй эх ондоо ах эгчээсээ ялгаатай нь Тиффани эцгийнхээ оффист тоглож өсөөгүй юм. Харин Лос-Анжелесын зах хэсэгт ээжийнхээ хамт өсчээ.  Түүний хувьд инстраграмм хуудасны идэвхтэй хэрэглэгч гэнэ.  Загвар өмсөгч, дуучны чиглэлээр өөрийгөө сорьж эхэлсэн бүсгүй 2011 онд анхны дуугаа гаргасан нь “Like a bird” юм байна. Тэр энэ зун “Warby Parker”-т дадлага хийсэн бөгөөд хуулийн чиглэлээр элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж буй аж. Тэр мөн аялах дуртай нэгэн.

Баррон Трамп


 

Доналд Трампын одоогийн эхнэр, загвар өмсөгч асан Мелани нэг хүү төрүүлсэн нь Баррон Трамп. Хүү 10 настай. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч нэг удаа “Баррон үнэхээр гайхалтай хүү. Маш их хөдөлмөрлөдөг” гэж дурссан удаатай. Барроны хувьд ямарваа зүйлсийг бүтээн байгуулах сонирхолтой бөгөөд хийхийг хүссэн зүйлийнхээ ард нь гарах хүртлээ хэзээ ч шантардаггүй гэнэ. Түүнийг заримдаа бага Доналд гэж дууддаг аж. Залуу өв залгамжлагч сул чөлөөт хувцас гэхээсээ илүүтэй костюм өмсөхийг илүүд үздэг. Бас Трамп тауэр пентхаусын шалны интерьерыг өөрөө гаргажээ.  Мөн бэйсбол, теннис тоглох дуртай гэнэ. Эцэг, эх нь түүнийг байнга олны өмнө зүй зохистой байдлаар  ил гаргахыг хүсдэг. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн орой эцэг нь ялалтаа зарлах мөчид ч Баррон хамт байсан юм. Гэхдээ нойроо дийлж ядан эвшээлгэж, нүдээ нухалж байсан нь бичлэгт үлдсэн удаатай.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-27 05:34:31
    Тиффана тай нь үерхэнэ ээ
  • Harchu 2017-01-24 08:34:34
    Tramp 60 tai bhdaa huhed hiij bhad bidend bol bolotsóo bgaa l yum bnoo kkk hiineee yadgiin
  • zochin 2017-01-24 05:54:10
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...