Архинаас болж цаг бусаар хорвоог орхисоор байх уу
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон таван хүн нас барсан гэх дуудлага ирж, энэ дагуу шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажилласан юм. Улмаар амиа алдсан иргэдийн цогцсонд шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний шингэн зүйл ууснаас болж хордсон гэх урьдчилсан дүгнэлт гараад байсан билээ.

Тэгвэл өчигдөр ажлын хэсгийнхэн үүсэн асуудалтай холбогдуулан дахин мэдээлэл хийлээ. Энэ үеэр нас барсан таван иргэний цуснаас метилийн спирт илэрсэн гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл нас барсан иргэд архинаас бус техникийн спирт ууснаас нас барсан болж таарч байгаа юм.
 
Талийгаач нарын архи уусан газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Найрсаг” архины шил болон автомашины шил цэвэрлэгч шингэн "Гайхмаараа”-гийн сав олдсон тухай бид мэдээлж байсан билээ. Иргэд техникийн спирт ууж нас барсан тохиолдол өнгөрсөн арваннэгдүгээр сард мөн гарч байсан юм. Тодруулбал Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн  ханган нийлүүлэгч нэгэн компанийн дөрвөн ажилтан   техникийн зориулалттай спиртийг хулгайлан авч уугаад  амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Түүгээр ч зогсохгүй 20 гаруй хүн хордолгод орж, аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн юм.
Манайхан амь нас эрүүл мэндээ аюулд оруулан байж техникийн спирт ууж байгаа нь өнөөх л архинд дурлах өвчинтэй нь холбоотой. Архи олдохгүй байх төдийд орлуулан өөр зориулалттай спирт уун  хэд, хэдээрээ хорвоог орхиж байгаа нь даан ч эмгэнэлтэй.

Архинаас хордох, хордлогоор нас барах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгааг албаныхан хэлдэг.Олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн шалгуураар нэг хүнд ногдох спиртийн жилийн хэрэглээ найман литрээс илүү байвал тухайн оронд нийгмийн ноцтой байдал үүссэн гэж үздэг.

Тэгвэл манай улсын нэг иргэнд ногдох архи, согтууруулах ундааны хэмжээ 23 литрт хүрсэн нь үндэсний хэмжээнд онц аюултай байдал бий болсныг илтгэж буй хэрэг юм. Архины уршгаар жилд дэлхий нийтээр 2.5 сая гаруй хүн амь насаа алддаг бөгөөд үүний 320 мянга гаруй нь 15-29 насны залуус эзэлдэг аж. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэгт өртөх эрсдэл нэмэгддэг байна. Тухайлбал, 15 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн 40 хувь нь архаг архичин болдог гэнэ.

Судлаачид архинд агуулагдах спиртийн агуулга хэдийчинээ өндөр, цэвэр болох тутам архинд донтох буюу үгүйлэх шинж тэмдэг хурдасдаг болохыг тогтоожээ. Хүн амын өвчлөлийн мөн нас баралтын тэргүүлэх таван шалтгаан нь архинаас үүдэлтэй өвчлөл буюу элэгний хавдар, гэмтэл, зүрх судасны эмгэг зэрэг байгааг статистикаас харж болно. Үүнээс гадна дээрх тохиолдлууд шиг цаг бусаар хорвоог орхих тохиолдол ихэссэн нь архинд донтох өвчин үндэсний эмгэнэл болсныг илтгэж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-24 15:16:03
    ардыг их дорд үзэх, архиар алах нь ардчилсан төрд хамаангүй, сонгол гэж боргох нь архи үйлдвэрлэгчид, зарах хувалзын үг,хүнлэг ардчилсан нийхэм намд хамаагүй ...
  • zochin 2017-01-24 05:53:26
    Garchigaa Zuv ug jaalaa arhi bish tehnikiin spirt ilersen gj bga bizde
  • zochin 2017-01-24 05:50:01
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...
  • s 2017-01-24 03:56:48
    гудамж, байшин бүрийн буланд байдаг дэлгүүрүүдээр архи зардагаа болиочээ.
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-24 03:56:06
    Архи хортой гэдгийн бүгд мэднэ.Үхэх гэж ууж байгаад нь юунд харамсана вэ.Архийг буруутгах хэрэггүй.Үхэл бол хүний сонголт шүү дээ
  • Батаа 2017-01-24 03:02:08
    Архийг ухаалаг хэрэглэ бид буруу хэрэглээд байна
  • Зочин 2017-01-24 02:58:40
    Тэгээд чи үүнийг хэний буруу гэх гээд байна сансар хорвоо өнгөт мандал минь