Японы сүмоч 19 жилийн дараа Ёкозүна цол авлаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр хуралдаж, озэки Кисэносатод Ёкозүна цол олгохоор шийдвэрлэлээ. Ийнхүү мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа Японы сүмоч ёкозүна цолтон болж байна.
 
Хамгийн сүүлд япон бөхчүүдээс их аварга Ваканохана 1998 онд ёкозүна цол хүртэж байжээ. Ирэх лхагва гарагт/2017.01.25/ хуралдах Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар түүнийг 72 дахь ёкозүнагаар батламжлах юм байна.
 
Макүүчи зиндаанд 2004 онд хөл тавьсан озэки Кисэносато 13 жилийн дараа анхны түрүүгээ авсан юм. Тэрбээр уржигдар өндөрлөсөн 2017 оны тэргүүн башёд 14 даваатай түрүүлсэн. Улмаар Ёкозүнагийн зөвлөл түүнийг сүмогийн дээд цолд өргөмжлөх шийдвэр гаргасан нь өнөөдрийн онцлох мэдээлэл байлаа. Макүүчи зиндаанд 73 башёг үдсэн Кисэносато 1926 оноос хойшхи сүмогийн түүхэнд хамгийн урт хугацааны дараа дээд цолд хүрсэн бөх болж  байна. 2003 онд их аварга Таканохана зодог тайлснаас хойш япончууд сүмогийн дэвжээнд өөрсдийн гэсэн аваргатай байгаагүй юм.


Өглөөний сонин
С.Цэлмэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-01-25 05:25:41
    udahgui zodog tailna biz,dahij iih bolomj garahguishde,siimhii taarch hucheer avsan tsol shde...
  • demjigch fenn 2017-01-25 02:59:55
    Kisenosatod amjilt hvsii.Avarga tsoloo sain hadgalj hamgaalj yvaarai.
  • mongol 2017-01-25 02:55:08
    evii dee zailuul amidral ni tarchig,gants hvvgee yaval amidralaa ood ni tatahaar sport ruu oruulah ve gej gej sumo-d orson gedeg.tegeed zuv harj iim amjiltand h...
  • МОНГОЛ 2017-01-24 09:43:24
    БОЛЖ ДЭЭ. САЙХАН МЭДЭЭ БНА ККК
  • Mongol 2017-01-24 08:17:26
    Mash zuv shiidver, 1-2 jil gol ursuldogchiin neg bx bolnoo
  • zochin 2017-01-24 06:50:36
    alddiimaa, aldahgui gej uzvel zodgoo tailna
  • Билгээ 2017-01-24 05:11:40
    Яаран сандран өгсөн ёкүзона цолоо ганц хоёр тэмцээний дараа хураалгаж гай болох вий. Бушуу туулай борвиндоо баастай.