М.Намсрай: Монгол шар зурхай бол хүн төрөлхтний зохиосон бүх зурхайн эх үндэс юм

Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн ерөнхийлөгч Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрайтай ярилцлаа.
 
-Энэ жил Монголын цагаан сар бүтэн нэг сараар зөрж, хүмүүс эргэлзэж байна. Та үүнд ямар хариулт өгөх бол?


-Өдрийн сонины 2017 оны нэгдүгээр сарын 4-ний дугаарт нийтлэгдсэн Д.Чойжамц хамбын ярилцлагыг уншаад Монголчууд “Цагаан сар”-аа хэдийд тэмдэглэх тухай асуусан сэтгүүлчийн асуултад “Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө!” гэснээс өөр үнэн үг хэлж чадсангүй гэж бодож байлаа. Шарын шашны зүтгэлтэн энэ хүн, Далай лам, Богд Жавзандамба хоёроо л мэдэхээс биш Монголын ард түмний эх түүхийн талаар юу ч мэддэггүй хэрнээ бусдын амаар будаа тээж, сэтгүүлчийн асуултад их мэдэгчийн дүрээр залсныг залруулахаас аргагүй байдалд хүрэв.
 
Төгсбуянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай гэнэ.
 
Болиоч дээ Д.Чойжамцаа “Сүмбэ хамба Ишбалжирын өөрийн намтар оршвой” гэсэн 2011 онд хамтрагч нөхрийнхөө хэвлүүлсэн номыг уншаач.
 
Түвдийн нутагт дэлгэрсэн Пүг, Цүр хэмээх хоёр сургаалийн ёсоор үлгэр хийж, монгол орны (орчуулагчийн үг бололтой) газрын хуваарьт эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох Төгсбуянт шинэ зурхайг буй болгожээ гэсээр байтал яахаараа нүүдэлчин амьдрал ахуйд ойр байхав дээ.

Төгсбуянт түвд зурхайг эзэмшигч нэгэн Дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчид гээд үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор Монгол туургатан хэмээн Монголын ард түмнээ доромжлон гутааж байсан.
 
Харин Мэргэд сонгоол Минчиндоржийн Намсрай би Монголын хадан дээрхи дүрс бичиг дэлхийн үсэг бичгийн “Цагаан толгой” мөн байна гэж дэлхийн таван тивийн 30 шахам улсын “Хадны бичиг” судлалын эрдэмтэн мэргэдэд хэлж байлаа.
 
1704 онд хаа холын дээд Монголын нутаг Хөхнуурт төрсөн хүн шинээр зохиосон гэж бичээд байхад 1027 оноос эхлэн Чингис хааны үеийг дамнаад ирсэн зурхай гэж яаж хэлж чадаж байна аа.
 
Чойжамц хамбын хэлснээр cap ямар хэлбэртэйг хараад хүмүүс төдөх юмгүй явдаг юм бол өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаарсарын 13, 14-нд байхгүй болгочихсон 15-ны тэргэл дүүрэн сарыг 16:07-07:21 цагт тэргэлтээд байж байсныг бид харж л байсан. 2016 оны арванхоёрдугаар сарын 30-нд Төгсбуянт зурхайгаар шинийн 1 гэж байхад дэлхийн Монгол шар зурхайн тооллоор шинийн 2-ны cap 09:15- 17:39 харагдаж байв. Он гараад Төгсбуянт түвд зурхайгаар 2017 оны нэгдүгээр сарын 6-нд шинийн 9-ний cap байхгүй гэснээр болсонгүй. 12:26-00:53-д гарчихсан байгаа зургийг гар утсаараа аван нийтэд толилуулж байлаа.
 
-Энэ зураг мөн үү?



-Тийм ээ. Төгсбуянт түвд зурхайг баригсад энэ сарны будлиантай өдрүүдэд төрсөн хүүхэд энэ сарны эрчмээр амьдрагсдын хувь заяаны зураг төөргийг хэрхэн зурах бол. Байгалийн хуулиараа байдаг сарыг байхгүй, эсвэл байран дээрээ хөдөлгөөнгүй байдаг мэт ойлголт нь бүр хэтрээд агшин хормоор биш 48 цаг хөшчихсөн байгаагаар цаг тооны бичигтээ тооцсоноо шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах гэж хэчнээн хичээвч хэн ч төгс ойлгож чаддаггүйг яалтай билээ.
 
Д.Чойжамц хамбын ойлголтоор шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг гэнэ. Энэ чинь ямар ойлголт вэ. Байгалийн өдрүүдийг яаж шахдаг юм бэ. Би шарсан мах андахгүй шар зурхайгаар нэг өдрийг 24 цаг 1440 минут 86400 секунд гэж боддог. Монголын шашны зүтгэлтэн хүн ийм юм яриад сууж байдаг бол сүсэг бишрэл төрүүлэхээсээ илүү итгэл үнэмшлийг маань баллаж мэдэхээр санж.

Аугаа их Өндөр гэгээн, Цахар гэвш Лувсанчүлтэм, Ламын гэгээн тэргүүт харийн Хар санаат үзэл суртлыг их Монголын өвлөгдсөн соёлоор дарангуйлан өөрийн санаагаар идээшлүүлэн Монголоор нь авч үлдэж чадсан тэр гайхамшигт эрдэм, оюун санааны далайц, эх түүх, эцэг дээдсээ гэсэн өөриймсөг Монголоо гэх сэтгэл өнөөгийн төр шашны зүтгэлтэн нарт их л үгүйлэгдэж байна даа.
 
-Таны баримталдаг дэлхийн Монгол шар зурхайн эх үндэс, үүх түүхээс манай уншигчид сонирхож байгаа нь мэдээж?

-Шар зурхайн нар сар, од гаргийн анхцагч тэмдэг, тэмдэглэгээ манай орны хад чулуу, хөшөө дурсгал дээр захаас аван алхам тутамд байдаг. Харин ч өрнө дорнын суурин иргэншилт улсуудын эрдэмтэн мэргэд бидний өвөг дээдсээс үг хэл, үсэг бичиг, зан үйл, тер нийгмийн ёс зүйг хичээнгүйлэн суралцаж байсныг эрдэмтэн мэргэд бидний өвөг дээдсээс үг хэл, үсэг бичиг, зан үйл, төр нийгмийн ёс зүйг хичээнгүйлэн суралцаж байсныг судалгааныхаа бүтээлд тэмдэглэсээр ирсэн билээ.
 
Эртний бичиг түүхэнд Чингис хаан Хорейзмын их гүрнийг 1220 онд эзлэн аваад буцах үед Их хааны зурхайч Юлай Чу Цай: Самаркандын одон оронд сууж бүтээсэн “Баруун тийш зорчсон Цагаан морин жилийн язгуурын зурхай”-гаа өргөн барьснаар дэлхийн Монгол шар зурхайн шинжлэх ухааны үндэслэл, таван гариг, газрын зөрөө, цагийн нарийвчлалаар улам баяжиж, өвөг эцгийнхээ үлдээсэн их өвийг ач хүү Хубилай сэцэн хаан ихээхэн хүчин чармайлт гарган, Монголын эзэнт гүрэн даяараа дагаж мөрдөх албан ёсны төрийн цаг тооллоо “Цагийг мэдээлэх зурхай” нэрээр зарлиг гарган хуульчилсныг Манжийн хаан ч тэр, Мао Зи Дун ч тэр өөрчилж чадаагүй болохоор өнөөдөр ч хүчин төгс хэрэглэцгээж байна. Дэлхийн Монгол шар зурхай бол хүн төрөлхтний зохиосон бүх зурхайн эх үндэс мөн.
 
-Төгсбуянт зурхай хүний өдөр тутмын амьдралын хэрэглээнд тохирохгүй гэж та юуг нь хэлж байгаа юм бэ?
 
-Төгсбуянт түвд зурхай барих барьцгүй, бодит байдлаас хэт тасархай, хэн ч ойлгоход мөн ч төвөгтэйг оны сүүлчийн харьцуулсан өдрөөс харж болно.
 
Нийтийн тоолол: арванхоёрдугаар сарын 26, 27, 28, 29, 30, 31 нэгдүгээр сарын 1,2, 3, 4, 5, 6, 7
Шар зурхай: 28, 29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 Өвлийн сүүл cap
Түвд зурхай: 28,29,29, 30, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 Өвлийн адаг cap гэх мэт....
 
учиргүй зөрж давхиснаа юу ч болоогүй юм шиг очиж нийлээд нэг хэсэг дуулгавартай нь аргагүй хамт явж байснаа гэнэт алга болоод тэгснээ давхар давхар харагдана гэх энэ хачин тооцоо нь эцсийн эцэст монголчууд биднийг хэзээ ч өөд нар харуулахгүй гэсэн Манж-Хятад-Түвдийн “Улстөр-үзэл суртал”-ын хорлон сүйтгэх бодлого болохыг би Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан айлтгалдаа дэлгэрэнгүй тайдбарласнаа нийтэд удахгүй мэдээлнэ.

Зууны мэдээ
Х.Монголхатан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amina 2017-09-11 03:00:20
    Solongos uzmerchid Shar zurhaig barimtaldag uls. Shar zurhai buyu sarnii toolloor uzeed humuusiin zan tuluv hun chanariig yg todorhoilj helj bn le.ter ni zuv
  • иргэн 2017-02-21 15:44:19
    Нээрээ л төгсбуянт зурхайгаар зарим өдөр алга болж, зарим өдөр нь 2 дараалж болоод байгаа нь сонин л юм, сарны хөдөлгөөн ийм эрс өөрчлөгдөөд байдаг юмуу
  • Дэлдэгч 2017-02-20 19:16:20
    Минчиндоржийн шар хуу болиод егеечдээ. Чамайг ТОО мэддэггуй гэдгийг хун бухэн ярих юм. Сирийн шийт,суннитууд 1 хоногын зереетэй баяр тэмдэглээд минийх зев чиний...
    • Дэлдэгч 2017-02-20 19:19:15
      х гээд олон 10 жил байлдаад алалдаад байх юм. Намсрай тэнэг Чи хэдхэн монголыг алалдуулах гээ юу. Хогийн буруут. Больж уз тэнэгээ. Чамаар дутдаггуй юмаа.
  • Зочин 2017-02-01 08:47:37
    Энэ хүмүүс мэддэг мэддэгээрээ л өөрийнхөөгөө хамгаалж яриад байна Энэ буруу биш шүү дээ харин ч зөв л байна Бас цаг тоонд ийм асуудал байгааг гаргаж ирж байна
  • irgen 2017-01-29 14:40:27
    шинжлэх ухаан 13 тэрбум гэрлиин жилийн цаадхыг тодорхоилж б.н иим тэнэг юм аар бизнэес хийхээ болио нар сар одны байрлалыг секунд микроноор тогтоож байхад ямар ...
  • Tulgaa 2017-01-24 15:59:42
    Yuu ch oilgosongui.
  • Би 2017-01-24 10:31:09
    Шар зурхайг Манжууд биш, Хятадууд биш Монголчууд зохиосон хунли. Хамгийн гол нь хятадууд мөрдөж байгаа учраас МАХН- МАН хэрэглэхээс татгалзсан юм.
  • zochin 2017-01-24 09:21:52
    zurhai shashin 2 ni hoorondoo temtseldeed uls tur ni ard tumenteigee zurchilduud ene er ni yu l bolood baina daa
  • Mongoloo 2017-01-24 08:49:40
    Ystoi l Tovd manaih 2 gej taarsan um do. Hyatad Solongosuud hogjood l bhiin. Ali n zob be taminee
  • Болд 2017-01-24 08:32:01
    Энэ тэнэг жил бүр ингэж байх юм.Үгийг тоодог хүн байдаг юм уу дояамны мэдээлэгч царайлсан хөгийн амьтан
  • Бас 2017-01-24 07:49:18
    Өнгөрсөн хойно л нэг зурхайч гарч ирээд нэгнийгээ үгүйсгээд байх юм. Тийм л сайн юм бол өөрөө эртхэн шиг гаргаад зарлачихад яадаг байна аа. Нэр төрийн тэмцэл л ...
  • баяр 2017-01-24 07:39:55
    ШУ акедимиас одон орон судлаачидаар баг болгож хэзээ шинэлэхийг тогтоох ёстой. Зурхай шинжлэх ухаан дээр суурилдаг. Акедимээс тогтоож ерөнхийлөгч зарлигаар...
    • Зочин 2017-01-24 10:00:33
      Яг зөв. Шинжлэх ухаан шүү дээ. Манай төр засаг л шинжлэх ухааныг огт хайхардаггүй болохоос.
  • Ухамсартай хүнлэг л болчих, 2017-01-24 07:30:14
    Ухамсар сэргэг хүнд зурхай үйлчилдэггүй гэнэлээ.Ядаж өөрөө өөртөө үнэнч байвал л болно гэнэлээ шүү хөө.
  • mgl 2017-01-24 07:11:15
    mongol hyatad 2 t ertontsiin garng erhes oor ooroor uilchnldeg umuu
  • zochin 2017-01-24 05:53:07
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...
  • иргэн 2017-01-24 05:23:10
    бүтэн аараар зөрнө гэдэг арай биш байна иймд 1 сарын сүүлээр хийхэн зөв байх
    • z 2017-01-24 06:05:10
      Харин 1747 онд Ишбалжир хэмээх гэлэн нэгэн тоолол зохиосныг “төгсбуянтын тоолол” гэнэ. Гэлэн тоолол зохиохдоо хятадын уламжлалт тооллын алгоритмыг өөрчилж, ...
  • Цогт 2017-01-24 05:22:07
    өөрийнхөө хуанлийг борлуулж ашиг олохын тулд жил бүр үймүүлж байдаг энэ нөхөр үхэж далдраагүй цагт толгой эргүүлсээр байх уу
  • Zochin 2017-01-24 05:21:35
    Монгол орон монголд таарах тоолол хэрэгтэй. Намсрайг дагавал шөнөдөө -39 хүрэх өдөр шинэлэх нь.
  • зочин 2017-01-24 04:54:43
    Ярилцлагаас нь би юу ч ойлгосонгүй энэ нэг бол сансрын амьтан байх, эсвэл шал солиотой амьтан байх
    • чека 2017-01-24 09:18:30
      ГАНДАН ХИЙД БАЙЖ Л БАЙВАЛ ЯВДАГ ЗУРХАЙГААРАА Л ЯВНА.НАМСРАЙ ОНХРООД ОГВОЛ ООР НЭГ ОВЧИТ ГАРЧ ИРЭЭД УХТЭЛЭЭ ОВЧИГНОХ БАЙХДАА
  • Замбараагүй баяр цэнгэл 2017-01-24 04:50:30
    Эмэгтэйчүүдийн баярыг жилд 2 (3 cарын 8, 6 сарын 1) удаа тэмдэглэдэг. Одоо цагаан сарыг 2 удаа тэмдэглэдэг боллоо. ( 1 сарын 27, 2 сарын 27).
  • Зочин 2017-01-24 04:35:41
    Энэ нэг солиот дандаа ингэж солиорч байх юм. Үсээ ургуулаад, лам дээл өмсөхөөр зурхайч болчихдог гэж бодсон юм байх даа.
  • баадай 2017-01-24 04:27:35
    ШУ-ны Академид зурхай хариуцсан ганц хүн авч судалгаа хийлгээд, дүнг эрдэмтдээр хэлэлцүүлэн Монгол улсын Ерөнхийлөгч аль зурхайгаар явахыг нь зарлигаар тогтоое...
  • зочин 2017-01-24 04:19:54
    Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг л энэ байх. Тийм л сүрхий бсан юм бол соц нийгмийн үед үүнийгээ хэлж ярьж бхгүй яасан юм бэ? Та одоо больж үз.
  • Санал 2017-01-24 04:09:50
    Монголчууд хүчтэй хурдтай бхад аа Дэлхийг дагуулдаг байсан. Тэр үеэ март. Одоо буурай дорой бна Дэлхийн жишгийг зүгээр л дага.
  • ооо 2017-01-24 03:53:24
    Бие биенээсээ л дээгүүр байх гэж оролдох юм ККК
  • Зочин 2017-01-24 03:53:09
    Юу ч ойлгосонгүй. Их л нервтсэн хүний яриа байна даа.
  • Mongolchuud  2017-01-24 03:50:58
    Дэлхий олон нар, саргүй. Цаг тооллыг нараар баримжаалвал-Нарны хуанлиг, сараар-Сарны хуанлиг мөрдөнө. Дэлхийн жишгийг дагавал төөрөг заяа төөрөхгүй шүү.
  • mongol 2017-01-24 03:16:58
    Монголын Ардчилсан Шар зурхайг Монголд байтугай дэлхийд ойлгодог хүн байхүй. Ойлгогч ёсгүй юм.
  • Зайл аа 2017-01-24 03:11:11
    Хятадын шар зурхай гэж сонссоноос монголынх гэж дуулаагүй юм байна.Хятадуудын хатгалгаар жил бүр солиороод байгаа энэ ЭРЛИЙЗ ийг болиулаач
  • Батаа 2017-01-24 03:06:56
    За одоо энэ бас юу вэ нэг их мэдэгчид цаашаа
  • зочин 2017-01-24 02:24:52
    Одоо бас л маргаад эхэллээ. Овоо нэг цэгцрэх маягтай чимээгүй болсон чинь бас нэг хүн гараад ирлээ. Бас нөгөө шар зурхай гээд яриад эхэллээ дээ.
    • cd 2017-01-24 02:28:26
      Naadax margaanaa bolioo odoo. Zygeer l neg odor togtood khiichikh, xamgiin gol n khyatadiinkhaas oor baix xeregtei tegeed l boloo
      • Од эрхэс зөвхөн орос, хятад, монголынх б 2017-01-24 03:45:45
        Харин ч өрнө дорнын суурин иргэншилт улсуудын эрдэмтэн мэргэд бидний өвөг дээдсээс үг хэл, үсэг бичиг, зан үйл, тер нийгмийн ёс зүйг хичээнгүйлэн суралцаж байса...