Ашгүй, НӨАТ-ыг зах руу чиглүүлэх нь

НӨАТ-ын хууль гаргаж, иргэд баримтаа бүртгүүлэн сугалаанд оролцож, хоёр хувийн буцаалтаа эргүүлж авна гэж ярьж байхад харлуулж ярьж байсан хүн цөөнгүй бий. Тэр дундаа улстөрчид. Гэтэл өнгөрсөн 2016 оны тоо баримт энэ хууль ямар үр дүнтэй, хэрэгтэй байсныг гэрчилнэ.
 
Тухайлбал, өнгөрсөн онд татварын төлөвлөгөө давж биелсэн. Өмнө нь НӨАТ хэзээ ч төлөвлөгөөндөө хүрч биелж байгаагүй юм билээ. Харин 2016 онд 100 хувь давж биелсэн. Улсын төсөвт татвараас нэг их наяд 560 тэрбум төгрөг орсны 35 хувь буюу 555 нь НӨАТ-аас орсон мөнгө байх жишээтэй.
 
Дээрээс нь өнгөрсөн онд НӨАТ төлөгчөөр 2708 аж ахуйн нэгж бүртгүүлсэн байгаа юм. 2015 оноос хэд дахин өндөр үзүүлэлт. Энэ бүхэн НӨАТ-ын хууль хэрэгжсэний гавьяа. Ер нь 2017 оны төсөв тасарчихалгүй бүрдсэний нэг чухал хүчин зүйл нь НӨАТ байлаа шүү дээ.
 
Хэрвээ энэ хуулийг гаргаж, албан татвараас зугтаадаг аж ахуйн нэгжүүдийн орлогыг яг таг болгоогүй байсан бол Монгол Улс төсвийн байгууллагынхаа цалинг тавьж чадахгүй дээрээ ч тулж мэдэхээр байсан, аягүй бол. Хэт дөвийлгөх гээд байгаа ч юм биш, нөхцөл байдал тийм л байгаа.
 
Дээрээс нь баримтаа бүртгүүлээд, сугалаанд оролцсоны буянаар хэчнээн айлын амьдрад өөрчлөгдөв. 20 сая төгрөг гэхэд цөөнгүй хүн хожсон. Байр авах гээд урьдчилгаагүй яая гэж байсан гэр бүлд боломж шүү дээ. Бүр 100 саяыг хожсон хүн ч байгаа. Цаашлаад супер хонжвор гэдгийг байхгүй болгоод, 4, 20 гээд дунд зэргийн хонжворынхоо тоог нэмэгдүүлэх бодлого барих талаар татварынхан ярьж байна билээ. Энэ бол маш зөв. Нэг хүн 100 саяыг ганцаараа хожиж байснаас тухайн сардаа 10 хүн 10 саяыг хожчихвол хүртээмжтэй биз дээ. Тэгвэл иргэдийн оролцоо ч бүр нэмэгдэнэ. Энэ санаачилгыг хэрэгжүүлээсэй билээ. Сангийн яам дэмжээд өгөх хэрэгтэй.
 
Нөгөө талаар НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлыг нэлээд эрчимжүүлэх талаар ажиллах юм гэсэн. Одоо НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа газар болгонтой тэмцэх шаардлагатай байна. Тэр татварын байцаагч нарынх нь орон тоо хүрдэггүй юм бол иргэдийг уриалж, байнга мэдээлж байх замаар энэ ажлыг эрчимжүүлье. Тэртэй тэргүй бүх л газар НӨАТ-тай үнээр бидэнд бараагаа зарж байгаа шүү дээ. Тийм биш юм аа гэхэд НӨАТ-гүй үнийн дүнгийн баримтаа өгч л байх ёстой. Иргэд түүнийг нь бүртгүүлээд, ядаж сугалаандаа оролцоно. Цаашлаад татвараас зугтах боломжийг нь хаах ёстой.
 
Татварынхан эхний ээлжинд захууд руу баримт хэвлэх машиныг оруулах талаар судалж, ажил хэрэг болгох юм гэсэн. Энэ бол маш зөв. “Нарантуул”, Барс”, “Хархорин”, “Бөмбөгөр”, “Дэнжийн 100”, “100 айл” гээд янз бүрийн бараа бүтээгдэхүүн зардаг бүхий л зах, худалдааны төвд нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээд татвараа авах цаг болсон. Төр буй дор татвар буй гэдэг биз дээ. Төр, хувийн байгууллагад ажилладаг хэдэн хүн нь орлогын албан татвар төлөөд байдаг. Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг биз дээ. Төрөөс “намайг хайрлаач, халамжлаач” гэж нэхэж л байгаа бол татвараа адилхан төлөх л хэрэгтэй.
 
Цаашлаад зөвхөн зах гэлтгүй хувийн эмнэлгүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг ч татварынхан хиймээр байна. Хамгийн өндөр төлбөртэй шинжилгээ хийдэг, хэвтэн эмчлүүлдэг газар бол хувийн эмнэлэг. Гэтэл нэг ч төгрөгийн баримт өгөхгүй байгаа. Тэр хэрээрээ татвараас зугтдаг. Үүнийг ч бас болиулах цаг болсон. Ер нь бол худалдаа хийж байгаа, тэгээд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн, бүртгүүлээгүй баримт хэвлэдэг болох цаг болсон.


Монголын мэдээ
Н.Пунцаг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-01-25 03:51:48
    энэ ажил амаргүй, үүнтэй түрээс, стандарт, хадгалалт холбогдоно, үнэнээсээ хийх гэх бол уу, төр-татвар даа, Н.Пунцаг сайн 4 дэх засаглал
  • aaгий 2017-01-24 16:35:06
    НЭӨТ -н шинэ хууль сайн талтай. Гэхдээ иргэд өөрсдөө идэвхтэй байж НЭӨТ-н баримт өгөхгүй газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй.
  • offshore dohoos hoish ogood yuadgiin 2017-01-24 16:17:45
    OFFSHORE luugaa zuuguud baihad hen tatvar tuluh sonirhol baidgiin..shudarga l baildaaa.. tatvar huuli ni shudarga
  • зочин 2017-01-24 12:24:46
    Гэтэл хувиараа хөдөлмөрлөж байгаа нь огт төлдөггүй. Тэгсэн мөртлөө төрийн хайр халамжийг бусдаас илүү нэхдэг биз дээ. Төрөөс “намайг хайрлаач, халамжлаач” г...
  • 100 айл 2017-01-24 07:56:25
    100 айлын барилгын материалын дэлгүүрүүд ямар ч касс, ямар ч НӨАТ өгөхгүй байна ш дээ
  • Зочин 2017-01-24 07:51:42
    Бүгдийг нь хамруулаад хувь хэмжээг нь бууруулах хэрэгтэй. Зүгээр өгдөг байсан газар одоо бүр өгөхөө болиод байна. Том дэлгүүрүүд л эрхбиш өгч байна.
  • Хөлсний сэтгүүлч.ПУНЦАГТ 2017-01-24 07:18:44
    Массыг нэмж шулж байгаагаа юуг нь гайхуулаад байгаа юм бэ.
  • НӨАТ-гэж бас л шулах арга.АН-санаачилсан 2017-01-24 07:13:43
    Ихэнх дэлгүүр хоол цайны газрууд нь талон өгөхөө больчихсон.Нэхвэл аймаар дургүй өгнө. ихэнх хүмүүс нь нэхэх ч үгүй юм. Хэдэн худалдагч нар л сугалаанд хождог ....
  • Зөв, гэхдээ НӨАТ-ын хэмжээг бууруулах хэ 2017-01-24 06:41:37
    НӨАТ зөв ажил болсон. Гэхдээ хувь хэмжээг нь бууруулахгүй бол иргэдийн нуруун дээр их ачаалал ирж байна. Захыг НӨАТ-тай болговол барааны үнэ 10 хувь нэмэгдэнэ.
  • zochin 2017-01-24 05:53:27
    энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намта...
  • ЗОЧИН 2017-01-24 05:46:24
    БҮХ ТӨРЛИЙН ЖИЖИГ ДЭЛГҮҮР, ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ ТҮРЭЭСЛЭГЧИД, ҮСЧИН, ГОО САЙХАН, МАШИН ЗАСВАР ГЭХ МЭ БҮХ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
  • Баяраа 2017-01-24 05:09:13
    Баруун чиглэлийн авто вокзал дээр байрладаг Шинэ Драгон бөөний төв баримт өгдөггүй шүү. Ингээд өгдөггүй газрыг зарлаад зарлаад явчих хэрэгтэй.
  • ЗОЧИН 2017-01-24 03:02:05
    АН-ЫНХНЫ ХИЙСЭН ГАЙГҮЙ АЖЛЫН НЭГ НЬ ЭНЭ НӨАТ-ЫН ХУУЛЬ. ҮҮНИЙГ МАШ САЙН МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ. БАРИМТ ӨГДӨГГҮЙ ГАЗРУУДЫГ ХААХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВУУШТАЙ. ӨГДӨГГҮЙ ГАЗ...
  • iiii 2017-01-24 02:55:21
    Hotiin teb, suhbaatar duurgiin tatbariin baisaagcs nar ajlaa hiimeer bna. Ulsiin ih delguuriin urdah hoolnii gazruud, salon, hunsnii zahuud kassiin mashingui .
  • Иргэн 2017-01-24 02:44:19
    Маш зөв шийдвэр болсон, бас шинэхэн эхэлсэн гэхэд хэрэгжилт ч муугүй байгаа.Захууд,бас Гурван гал,UB mart төвүүд доторх тасгууд сугалаатай баримт өгөхгүй бн
  • зочин 2017-01-24 02:20:10
    Үнэхээр сайн зүйл болсон шүү дээ. Одоо энэ байдлаа алдахгүй татварын баазаа өргөтгөх боломжтой боллоо доо. Сугалаагаа гэсэн үргэлжлүүлэх хэрэгтэй дээ
  • ЗӨВ 2017-01-24 01:27:42
    ХОТоос архи зарах зөвшөөрөл олгохдоо зөвхөн НӨАТ өгдөг дэлгүүрт олгож болно шүү. Яагаад ингэхгүй байгаа юм бэ гэж Батболд захирагчаас асуумаар байна.
  • zochin 2017-01-24 01:27:40
    супер хонжвор гэдгийг байхгүй болгоод, 4, 20 гээд дунд зэргийн хонжворынхоо тоог нэмэгдүүлэх бодлого барих талаар татварынхан ярьж байна билээ. Энэ бол маш зөв....
  • Иргэн 2017-01-24 01:27:33
    Яг унэн .Саруул зах, Далай ээж гээд хунсний унэтэй захууд бас хувийн эмнэлэг гоо сайхны салонууд огт кассны машингуй ажиллаж татвараас нуугдаж бдаг.Уунийг??? ...