Үнэт цаасны салбарт 16 сая гаруй төгрөгийн хохирлыг хувьцаа эзэмшигчдэд буцаан олгожээ
Санхүүгийн зохицуулах хороонд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс 2016 оны эцсийн байдлаар нийт 442 өргөдөл, гомдол иржээ.

Үүний  202 нь даатгалын, 168 нь үнэт цаасны, 41 нь хадгаламж зээлийн хоршооны, 31 нь банк бус санхүүгийн байгууллагын салбарын асуудлаар гаргасан гомдол саналууд зонхилсон байна.

Банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой өргөдөл гомдлын дийлэнх нь зээл, гэрээ, зээлийн хүүгийн асуудал байсан аж. Харин хадгаламж, зээлийн хоршоодтой холбоотой маргааны ихэнхи нь удирдлагын үйл ажиллагаа, сонгуулийн асуудлаар байжээ.

Даатгалын салбарт 166 сая шахам төгрөгийн хохирлыг даатгуулагч, үйлчлүүлэгчдэд төлүүлж, Үнэт цаасны салбарт 16 сая гаруй төгрөгийн хохирлыг хувьцаа эзэмшигч, харилцагчдад буцаан олгосон байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.