Нийслэлийн Засаг дарга албан даалгавар гаргалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр албан даалгавар гаргалаа. Уг албан даалгавар нийслэлийн нутгийн захиргааны болон төсөвт, аж ахуйн тооцоот нийслэлийн өмчийн байгууллагын удирдлага болон албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.

Сахилга дэг журмыг сайжруулах тухай албан даалгавраар төрийн байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үйлчлэх, хууль тогтоомж, стандартын дагуу тавих байнгын хяналтыг эрс сайжруулж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шуурхай авч ажиллахыг холбогдох албан тушаалтан болон нийт албан хаагчдад даалгасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чи зайлаа 2017-01-24 03:42:56
    Энэ мангуу толгой зам дээр бэлчиж байгаа үхэр малаа зайлуучихаж дөнгөхгүй байж юун баасных нь албан даалгавар вэ?