"Ноён уул”-ын орчимд олборлолт хийхийг эсэргүүцсэн иргэний нийгмийн байгууллагуудын тэмцэл өдгөө шүүхийн шатанд очоод байгаа билээ.
Тодруулбал "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулах гэж буй "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Үүний дараа хариуцагч тал нэхэмжлэх гарган зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэн, нэхэмжлэгчийн шаардлага хангагдаагүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан.
Тэгвэл өмнө нь хэд хэдэн удаа хэлэлцэхээр товлосон ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан уг шүүх хурал өнөөдөр 10:00 цагт хуралдсан ч дахин хойшиллоо.
Хэрэгт хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татагдаад байгаа бол шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn