Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт, шалгалт хийж байна
Улсын хэмжээнд “Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд хяналт, шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд орон нутгийн хяналтын хэлтэс, аймгууд дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, хэсгээс Монгол улсын стандарт MNS 4598:2011 "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага", МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байна.

Тодруулбал, тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн стандарт, зориулалтын бус xenon, led гэрлийг суурьлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон,бүрэн бус болон холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн зэрэг зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.


 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.