Зарим компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг өөрчилжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос зарим компаниудын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалтын менежментийн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК болон  үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

“Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Юу Эм Си холдинг” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь иргэн Н.Монсорт шилжүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна. Харин “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Капитал банк өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлснээр “Бишрэлт холдинг” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.