Таван иргэн  шил арчигч шингэнд хорджээ
Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаанаас хордон таван хүн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу шуурхай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, амиа алдсан иргэдийн цогцсонд шинжилгээ хийж үзэхэд их хэмжээний шингэн зүйл ууснаас болж хордсон гэх дүгнэлт гараад байсан.
 
Талийгаач нарын архи уусан газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 24-нд үйлдвэрлэгдсэн “Найрсаг” архины шил болон автомашины шил цэвэрлэгч шингэн "Гайхмаараа”-гийн сав олдсон тухай бид мэдээлсэн. Тэгвэл  өнөөдөр албаныхан шингэн зүйл ууж, хордсон таван иргэний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр хордсон иргэдийн шинжилгээний хариунаас үзэхэд метилийн спирт ууж хордсон болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хордсон иргэд “Найрсаг” гэх архинд бус автомашины шил арчигч шингэн ууж нас  барсан болж таарч байгаа юм.
 
Уг хэрэг гарсан даруйд  нийслэл хотод архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг гурав хоногийн турш хааж,  архины үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийсэн. Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал иргэд хордсон байж болзошгүй “Мөнхжин-Од”  үйлдвэрт шалгалт хийхэд, архины хувьд хатуулаг чанар нь бага байсан аж. Гэхдээ энэ нь хүнийг үхэлд хүргэх хэмжээний зөрчил биш  гэдгийг  мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Харин технологийн хувьд  архины үйлдвэр дээр хоёр янзын архины шилний таг байжээ. Үүнийгээ өөрсдөө тайлбарлахдаа манай архийг хуурамчаар үйлдвэрлэж байгаагаас болсон гэж байгаа бол албаныхан өөрсдөө хуурамчаар архи үйлдвэрлэж байж магадгүй хэмээн хардаж, энэ асуудлыг цагдаагийн байгууллагыг шалгуулахаар болжээ. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг энэ сарын 17-ны өдөр  зогсоосон байна. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-01-24 15:40:31
    Тавуулаа их хэмжээний шингэн шил арчигч уугаад тавуулаа үхсэн ??? Итгэхэд бэрх л юм
  • m amdma 2017-01-23 22:45:41
    UNEN BOL YAVAX ZAMD BUU SAAD BOL
  • tsagda 2017-01-23 12:49:14
    bas l shn unemsheltel shaah yma, arhi buuruugui
  • Чук 2017-01-23 11:44:36
    Нэг л үнэмшил муутайл байндаа. Нэг хоёр биш 5 хүн архитай хувааж уугаад үхтэл хордон гэж баймааргүй юм.
    • зочин 2017-01-23 13:25:48
      чих итгэхгүй бол өөрөө тэрийг нь авч уугаад амьд үлдээд нотолваа.
    • Чук 2017-01-23 11:47:00
      Мэргэжлийн хяналтынхан өөрсдийн ажлын хариуцлагагүй байдлаа шил арчигчруу чихлээдээ.
  • Зочин 2017-01-23 10:27:33
    Хортой архинаас болсон байхаа. Эргэлзэж байна.
  • Сст 2017-01-23 09:52:30
    Шил арчигчийн шингэн уухуу хэн нэгэн эрх ашигаа үхсэн хүмүүст тохоод өнгөрч байгаа юм байна даа МАН ы үед бүх юм мөнгөөр
  • baldan 2017-01-23 09:41:50
    5 hun amia horlohoor uusan bolj taaravu
  • Nyamdorj 2017-01-23 09:27:20
    Uvsiin altan avgai deeguur ni uchiriig ni olson bh ni
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2017-01-23 09:25:03
    arhinii uildweruud ch HUCHTEI bnshuu
  • ejgy 2017-01-23 09:10:02
    Энэ мэдээ бичсэн царайг нь ээ. Арай ч дээ. Хүний амь насны асуудал шүү дээ. Тэгэхэд хоёр авгайн хов шиг юм бичих юм даа.
  • иргэн 2017-01-23 09:05:42
    үнэмшихгүй байна