Д.Хаянхярваа: Бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг хайж байна
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн тухай бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Төрийн албаны тухай хууль мөн нэр бүхий гишүүдийн боловсруулсан хууль байгаа аж.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын бүлэг улс төрийн бусад намууд болон Төрийн албан зөвлөлтэй ярьж байгаад Төрийн албаны тухай хуулийг чамбайруулж гаргах ёстой гэдэгт санал нэгдсэн. Зургаа, долоон удаагийн сонгуулийн үр дүнг харж байхад сонгуулийн дараа төрийн алба тогтворгүй болж байна гэдэгт хүн бүхэн санал нийлдэг. Тийм учраас төрийн албыг тогтвор суурьшилтай байлгахын тулд Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, дахин боловсруулах шаардлагатай байна.  Төрийн албаны хуулийг шинэчлэх ажлыг хэсгийн Д.Тогтохсүрэн гишүүн ахалж байгаа. Өнөөдөр бүлгийн хурал дээр Төрийн албан хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой саналуудыг намын гишүүдээсээ авсан” гэлээ.
 Хэвлэлийн хурлын үеэр “Монгол Улс улс төрийн тогтворгүй орнуудын жагсаалтын аман хүзүүнд байна. Энэ асуудлыг бүлгийн хуралдаанаараа ярьсан уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад бүлгийн дарга “Санхүүгийн хувьд бид өнөөдөр амаргүй байна. Гэхдээ бүхнийг хохирол багатайгаар даван туулах арга замуудыг УИХ-ын болон Засгийн газрын төвшинд хайж, ажиллаж байна. Гадаад улс орнуудтай банк, санхүүгийн чиглэлээр хамтарч ажиллахаар тодорхой яриа хэлцэл хийж байгаа. Нэн ялангуяа БНХАУ-тай харилцаагаа хэвийн хэмжээнд байлгахаар бүх шатандаа хэлэлцэж, нааштай алхмууд гарч байгаа. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа улс төрөөс ангид, популист цуурхлаас ангид байлган, төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж явах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Энэ асуудлаар МАН-ын бүлэг эдийн засгаа яаж тогтворжуулах талаар саналаа солилцоно” гэсэн хариултыг өглөө.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • pkxny 2017-01-24 02:57:21
    МАН халаа сэлгээгээ дуусгаж аваад сонгуульд ялагдахаараа тавьсан тэнэгүүдээ үлдээх хууль оруулж байна. ЭнэХаянгийн хүмүүс бүр жудаггүй новшнууд бий нисэх хавиар...
  • БИЧЭЭЧ 2017-01-23 15:56:45
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ н...
  • Tetgemj 2017-01-23 09:09:00
    TAH tuhai huulind TY ni ajilchdiin tetgebert garahahad ni tetgemjiig ajillasan jilees hamaarch tootsoj olgoh g buh TY g tuluulj sanal bolgoj bna
  • 123 2017-01-23 07:43:09
    Энэ төр нэг биш ээээээээээээээ