Олимпод оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулав
"Рио-2016" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон тамирчдад энгэрийн тэмдэг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан нар оролцож, "Lapel Pin" энгэрийн тэмдгийг тамирчдад гардууллаа.

 
Монгол Улс Токио1964 оны олимпоос хойш нийт 13 удаа зуны олимпийн наадамд оролцож, 259 тамирчин спортын 11 төрөлд /чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, гимнастик, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, тэквондо, усанд сэлэлт/ өрсөлдөөд байна. Олимпод оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн хөдөлмөрийн баатар, О.Гүндэгмаа буудлагын төрөлд 6 удаа, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд 5 удаа тус тус оролцжээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төрөө 2017-01-23 10:41:07
    Загдсүрэн, Нямдорж нар албан тушаалаас ховхрохгүй үлдчих юм. байна.Эднийг зайлуулах болоогүй юу. Монголын шудрага ард түмээн. Нэг юм бодох болоогүй л юм байх да...
  • гүр 2017-01-23 09:04:11
    хайран мөнгө . энэ загдсүрэн хүнд юм зүүх өвчин туссан байх. үүний оронд хурлаа хийж шинэ хууль ёсны ерөнхийлөгчөө тодруулахад ач холбогдол өгөөч