Бразилийн Шапекоэнсе баг ослоос хойш анхны тоглолтоо хийлээ
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28–ны өдөр хөлбөмбөгийн түүхэнд нэгэн том хар толбо үлдсэн. Энэ өдөр Өмнөд Америкийн цомын тэмцээний шувтаргын тоглолтод оролцохоор явж байсан Бразилийн “Шапекоэнсе" багийнхны сууж явсан онгоц Колумбын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Ослын улмаас багийн 19 тоглогч, багийн удирдлага болоод бусад албаны 24 хүн амиа алдсан билээ. Мөн энэ ослоор Бразилийн спортын сэтгүүлч, онгоцны багийнхан  гээд нийт 71 хүн амиа алдсан юм.

Тэгвэл  Шапекоэнсе багийнхан ослоос хойш анхны тоглолтоо өнгөрсөн бямба гарагт хийж, хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзжээ. Палмиерас багтай хийсэн энэхүү нөхөрсөг тоглолтын өмнө ослоос амьд үлдсэн гурван тоглогч болон амь үрэгдсэн тоглогчдын гэр бүл гарч ирж 20 мянган үзэгчдийн өмнө “Копа Супер Америка”-гийн цомоо өргөсөн байна.  Мөн 71 дэх минутанд тоглолтыг зогсоож амь үрэгдсэн 71 хүнд хүндэтгэл үзүүлжээ.

Дашрамд дуулгахад “Копа Супер Америка” тэмцээний финалд шалгарч үлдээд байсан  Колумбын “Атлетико Насьональ” баг тэмцээний цомыг ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Шапекоэнсе багт өгсөн билээ. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.