Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих “Made in Mongolia-2017” үзэсгэлэн худалдаанд оролцоорой

Монгол Улсын Засгийн газрын Экспортыг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд, Монгол Соёлын Төв ТББ, Англофрейт, ТОБА Маркет компанийн санаачлагаар Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартад нийцсэн Монголын БРЭНД  бүтээгдэхүүнүүдийг Дэлхийн зах зээлд экспортлох , түнш хайх, бизнэс зуучлал хийх, нийтэд таниулах, борлуулалт хийх  боломж хайх, туршлага судлах, экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх түүнчлэн Хилийн чанадад  ажиллаж,  амьдарч буй Монголчуудад үндэсний брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжоор хангах зорилгоор “MADE IN MONGOLIA” -  МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ХОЙД АМЕРИКТ үзэсгэлэнг 2017 онд Гадаад хэргийн яам, ХХААХҮЯ, Монголын Хөгжлийн банк, Жижиг дундын сан, МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр Япон, АНУ, Канад улсад тус тус зохион байгуулах гэж байна.



Тус үзэсгэлэнгийн хүрээнд “Экспорт Монголиа” төслийн санаачлагч нар энэ сарын 20-ны өдөр Корпрейт Конвеншн Центрт төслийг амжилттай танилцуулж Монгол Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг Япон, Канад, АНУ-ын зах зээл дээр бүтээгдэхүүнээ танилцуулж, бизнес аялал хийж, үзэсгэлэнд оролцож, улмаар түншээ олох дэлхийд Монгол Брэнд бүтээгдэхүүнийг хамтдаа таниулахыг уриаллаа.

2017  онд Экспорт Монгол төслийн хүрээнд  Япон Улсын Токио, Осака, Шизуока хотуудад дөрөвдүгээр сарын 3-11 ны хооронд, Канадын Торонто АНУ-ын Чикаго хотуудад есдүгээр сарын 9-21-ний хооронд зохион байгуулна.



Токио хотод дөрөвдүгээр сарын 5-7 ны хооронд зохион байгуулагдах “FASHION WORLD TOKYO” олон улсын үзэсгэлэнд “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2017” нэрийн доор нэгдсэн зохион байгуулалттайгаар  оролцож бүтээгдэхүүнээ сурталчлах худалдан борлуулах, олон улс орны худалдааны төлөөлөгчид дэлгүүрийн  эзэд онлайн худалдаа эрхлэгчид гэх мэт чиглэл бүрийн хүмүүстэй нэгэн доор уулзах, мөн тухайн орны  дээрх муж хотуудын бизнес эрхлэгчидтэй ажил хэрэгч уулзалт зохион байгуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, туршлага судлах хамтран ажиллах түншээ олох гэх мэт арга хэмжээг Гадаад хэргийн яам, Япон дах ЭСЯ, Осака хотын Консулын Газар, Шизуока мужийн захиргаа, ХХААХҮЯам, Хөгжлийн банк, Тоба Маркет ХХК, Япон Монголын Парламетийн бүлэг, Санаса Ассист ХХК, OISCA International NGO, IRIS TOUR LLC, HRSD NGO, EBRD, Зөвлөхийн институт, Монголын Үндэсний Маркетингийн холбоо, Экспортлогчдын зөвлөл зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцож хамтран ажиллана уу хэмээн төслийн санаачлагч нар урьж байна.



Жич: Япон улсын ҮЗЭСГЭЛЭН АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал
        Япон улсын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 02 сарын 25-ны өдрийг дуустал
        Канад улсын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 04 сарын 01-ний өдрийг дуустал
        АНУ-ын БИЗНЕС АЯЛАЛ-ын бүртгэл 2017 оны 05 сарын 10-ны өдрийг дуустал тус тус бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.madeinmongolia.us
                                       E-mail: exportmongolia@gmail.com
                                       Утас: 96967837, 70007889 лавлана уу.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.