“Эрдэнэт” төрөөс шимэгчдийг илчилж, эрүүлжүүлэх үндсийг тавив уу

Энэ долоо хоногт УИХ-аар “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлнэ. Үүнийг угтаж олон нийтийн санаа бодлыг тандах зорилготой “М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэрийг эцэслэн гаргав” гэх цуурхал дэгдээж, цахим ертөнцөөр шуугиулаад авсан. Олон нийтийн зүгээс уг асуудлыг шууд эсэргүүцсэн хэсэг байхад гайхаж тээнэгэлзсэн, төрд үл итгэсэн байдалтай нь зонхилж байлаа. Тэгвэл дээрх цуурхал үнэн гэвэл төрд шахаа хийх ганцхан зорилгын үүднээс л гаргасан шийдвэр гэж судлаачид баталж байна. Үнэхээр ч “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж тэрбумтан болсон олон улстөрчийн удаа дараагийн үйлдлүүд баримт нотолгоотойгоо хадгалагддаг тухай яриа бий. 
Хэрэв төр “Эрдэнэт”-ийг авахад хүрвэл 500 сая ам.долларыг шууд гаргах шаардлагатай болно. Худалдан авсан 400 сая ам.доллараас гадна Оросын талтай хийсэн гэрээнд заасан ёсоор гуравдагч этгээдэд худалдах бол нэмж 100 сая ам.долларыг ОХУ-д  төлөх ёстой. Тиймээс Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын зээлийн хүү 580 сая ам.долларын зэрэгцээ “Эрдэнэт”-ийг авах 500 сая ам.долларыг гаргах ямар ч боломжгүй.

УИХ дахь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэхдээ  “580 сая ам.долларыг дотоодоос шавхаж төлбөл эдийн засаг бүхэлдээ унаж, ханшийн өсөлт, түүнтэй шууд хамааралтай үнийн өсөлт, бараа материалын хомсдолд иргэд нийтээрээ элгээрээ хэвтэнэ” хэмээн  анхааруулсан. Тиймээс гаднаас зээл авч  тулгамдаж байгаа энэхүү өрөө төлөх шаардлагатай гэсэн  гарцыг  тэрээр хэлж байсан юм. Түүнчлэн эдийн засаг  хүндхэн байгаа  ийм  үед төр “Эрдэнэт”-ийг авах ямар ч боломжгүй, намын бүлэг болоод Засгийн газраар ч ийм яриа болоогүй, худал  цуурхал тарааж байна гэдгийг  мэдэгдсэн. 
Хэрэв  төр буцааж авах дүгнэлт гаргаад, олонхиороо дэмжвэл эрх баригчдын нэр хүнд шалдаа буух нь тодорхой. “Эрдэнэт”-ийг сааж, хэтэвчээ зузаалахын л тулд иргэдийнхээ бүсийг чангалж эхэлбэл ард түмэн ч удаан тэсэхгүй. Түүнчлэн гадны хөрөнгө оруулагчид Монголын төрийн бодлогыг хүлээн зөвшөөрч, ойлгохгүй. Тэд үргэж зугтсаар л байна.

Мөн дотоодын хөрөнгө оруулагчид ч олон улсад ийм том хэмжээний гэрээ хэлцэлд дахин оролцох зориг үгүй болно. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж  “Эрдэнэт”-ийг төр булааж авна, “Төрийн мэдэлд авна” гэсэн цуурхлын эзэн нь МАН-ын дарга М.Энхболд хэмээн удаа дараа зарласан. Гэвч  үнэндээ энэ тухай байнга ярьдаг хүн бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрөө  гэдгийг захын хүн мэднэ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авалтыг эрс эсэргүүцэж олон удаа хэвлэлийн хурал зохион байгуулан, “Төр заавал булааж авна” гэх мэссэжийг хүргэсээр ирсэн. Туршлагатай парламентч, зангарагтай улстөрч хүн ийнхүү танигдах гэж ядсан цоо шинэ гишүүн шиг поп улс төр хийсний цаад учир нь шахааны бизнес нь хаагдах болсонтой холбоотой нь сүүлийн үед С.Эрдэнэ гишүүний гаргаж тавьсан баримтаас ойлгомжтой болов.

“Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр “Эрдэнэт” үйлдвэрт 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн” гэх уг мэдэгдлийг дэд дарга няцаагаагүй төдийгүй “Хууль зүйн сайд байх үеийн юм ярьж байна лээ” хэмээн хүлээн зөвшөөрсөн нь дээрх таамгийг олон нийтэд баталж өглөө. Өдий хүртэл түрээсийн байранд амьдардаг, Хятадын тагнуул, хууль засдаг гэх мэтийн хэл аманд өртөж байсан Ц.Нямдоржийг “шахаагаа” хамгаалсан энэхүү улс төр нь татаж унагаж ч мэдэх юм. Ер нь бол “Эрдэнэт”  үйлдвэрт шахаа хийгээгүй улс төрийн лидер гэж Монголд бараг үгүй. Эхэлж гаргасан баримт нь л С.Эрдэнийн биеэр Ц.Нямдоржийг илчилсэн болохоос цаана нь төрийн мөнгөөр туйлагсад  олон бий. 
Шахааны бизнесийн талаарх дээрх мэдэгдэл хоёр улстөрчийн зөрчил гэхээс  илүү Монголын улстөрд бугласан булхай, ард түмний өмнө үзүүлдэг хуурамч дүр төрхийг илчлэх томоохон өрнөлийн эхлэл гэж  олзуурхах судлаач ч бас цөөнгүй байна. Энэ жишгээр төрөөс төрсөн тэрбумтнуудыг хөдөлшгүй нотолж, ард түмэнд зарлан, өмчийг эргүүлэн татах үйл явцыг эхлүүлэх ч магадлалтай гэж судлаачид мөн ярьж  байна. “Эрдэнэт” ийнхүү ард түмний мөнгийг төрөөс шимэгчдийг илчилж, нийгмийг эрүүлжүүлэх их үйлсийн эх үндсийг тавих ч юм билүү.

Зууны мэдээ
Л.Бэх

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-01-24 00:28:57
    Hmm, yamar ch uyed Erdenetiin Uildver Tom uls turchdiin bayajih eh uusver ni blaa
    202.9.40.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зрчин 2017-01-23 21:28:52
    Нямдорж шахаа хийжээ , Элбэгдорж яасан байх уу ????? Энэ бас нэг учиртай юм боллоо шүү , Цаанаа нэг л учир бна , Хэн юм бол оо Элбэг ,Эрдэнэ нар , бас нөгөө ,,,...
    150.129.142.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Ерөнхийлэгчийн үг хожим үнэнийг 2017-01-23 15:26:45
    Хэллээ дээ, энэ хүн Эрдэнтийг гэх нэг ч бодол байхгүй гэж.Хувийн эрх ашгаа бодно уу гэхээс өөр бодол үгүй.Айхтар онж хэлжээ.
    122.201.24.183
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-23 13:21:59
    Нямдорж бас мэдээгээ дамжуулсаар л байгаа юмаа даа.Энэ хүний асуудлыг шалгаж шийдээсэй билээ.
    202.9.41.145
    Мэдэгдсэн Хариулах
  • pidda gej... 2017-01-23 12:08:51
    юу уншчихав аа..угаасаа 49 хувийг хувьд авсан процесс нь бөөн луйвар гэдгийг нь монгол даяараа л мэдэж байгаа шүү дээ.одоохондоо улс мэдэлдээ авсан нь л дээр .....
    103.57.92.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-23 12:06:16
    ХХБ-ныхны захиалгат бичлэг.Яаж ч бодсон төр эхлээд 100хувь авах хэрэгтэй.Том луйвар явагдаж өнгөрсөн. Эрдэнэтийн өмнө байсан шахаа юу ч биш бүр асар том луйвар ...
    103.26.194.64
    Мэдэгдсэн Хариулах
  • хагтт 2017-01-23 09:57:03
    оооооооооооөбольёооооооооооооооо
    103.57.93.83
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-23 09:54:22
    нямдорж гэдэг хүн ах дүүтэйгээ нийлж идэж уусанаа нуух гэсэндээ л хашхирч байгаа юм байна. энэ хүн өөрийнхөө булхайг нуух гэж ингэж улайрах гэж хөөрхий.
    202.21.111.10
    Мэдэгдсэн Хариулах
  • шившигээ  2017-01-23 09:38:30
    Шударга нь дэндсэн шунал нямдорж улс төрийн кареераа ингэж шившигтэйгээ дуусгах гэж
    202.179.31.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-01-23 09:18:46
    100 хувь төр мэдэлдээ авах хэрэгтэй. Эсвэл 49 хувийг ард түмэндээ болгож худалдах хэрэгтэй бна. Элбэгээ ТӨР ХАМГИЙН МУУ МЕНЕЖЕР гэж хэлээд л цаагуураа хусаад бд...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бүх ард түмэнд хувьцаагаар хувьчил!!!! 2017-01-23 09:13:34
    Төрийн өмч гэх хэний ч биш эзэнгүй хөрөнгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтнүүд олон жил идэж хагартлаа баяжлаа! Одоо боль, ард түмэндээ хувьцаа болгож өг!!!...
    150.129.143.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригтбаатар 2017-01-23 08:22:49
    Төрд авна гэвэл Монголын бүх төрийн албан хаагчид цалинтай байна.Хувийн компани авбал, хувийн компанийн ашиг болно.Тэгэхээр яаж ч бодсон төрд авах нь зөв.
    66.181.188.164
    Мэдэгдсэн Хариулах
  • QW 2017-01-23 08:20:13
    ene NYMDORJ ERNI NIIGEMIIN HOG SHAAR YUMAADAA`Q
    202.9.41.99
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-23 06:46:26
    Арга залиар авсан нь үнэн бололтой авсан хүмүүс л төрд авах нь буруу гэж хүмүүсд ойлгуулгах гэж мөнч ядарсан арга хэрэглэж байна даа гэж ойлголоо
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
    • tsogoo 2017-01-23 10:02:51
      tiimee nerteigeer hi dahiad bugdiig ni niigemchilchih tegeed ene bayn ene yaduu gehgui bugd adilhan goyo goyo
      59.153.87.29
      Мэдэгдсэн Хариулах
  • `zochin 2017-01-23 06:36:41
    HEREV ERDENETIIG 100% tord avbal YAMAR ch HYANALTGVI BOLNO doo endees bayajigsad yalanguuya VVLDVERIIG UDIRDAJ baisan bvh tom jijig DARGANTSARuud
    103.26.194.253
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2017-01-23 06:32:35
    төрийн байгууллагад шахсан, шахуулсан тухай ярих нь хусхаар шүлэнхийтсэн улсын үг, үүнийг зогсох монгол байж л таараа, төр байгаа биз дээ, түүх олныг өгүүлнэ
    49.0.186.122
    Мэдэгдсэн Хариулах
    • baatar 2017-01-25 02:32:36
      tord bgaa xulgaich nart erdenetiig ogox n erdenetiig dampuuruul gesntei utga neg.tord xen tatvar tolj tosviig n burduuldgiin xuviin xevshliixen shuudee.toriin k...
      27.123.214.82
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-23 06:11:13
    lol, ahiad l har PR, yag unendee Nyamdorjiin shahaa busdaas ni hamaagui baga bailgui dee, bugd shahaad bhad yaj zvgeer baihav l gesen bh.
    150.129.142.34
    Мэдэгдсэн Хариулах
  • үнэн бичсэн бна 2017-01-23 06:06:43
    Нямдоржид Эрдэнэтэд шахсан бараа эсвэл авах мөнгө байгаа болоод л боож үхэх гээд байгаа нь ойлгомжтой ямар сайндаа улс төрчдийн саалийн үнээ гэж нэрлэгдэх вэ дэ...
    150.129.141.52
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-01-23 05:58:29
    turd avah ni zuw tur uuriin gesen hurunhutei bh estoi
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2017-01-23 05:33:09
    Төрийн өмчинд 100 авах нь зохисгүй үндэсний томоохон компани ч юм уу зах зээлийн л замаараа явах ёстой шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах