Тархины гэмтлийн мэс засалд сүүлийн үеийн төхөөрөмж ашиглаж эхэллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлжээ. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай ажээ.



0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих боломж бүрдэж байгаа нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх бүрэн боломж бүрдэж байгаа юм. Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч, буцаан тавих боломжгүй байсан бөгөөд өндөр өртөгт бүхий титан тороор нөхөх мэс засал хийгддэг байжээ. Харин одоо өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлт болон эрүүл мэнд гоо сайхны том дэвшилт авчирч байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-05-22 08:01:27
    IIM MUNDAG EMCH NARIIN TSALING ENDER TOGTOOKH KHEREGTEI. SERGELEN EMCHID EMEGTEI HKUNII HKUBID ESTOI ...