Осолдсон циркчид хурд хэтрүүлсэн нь тогтоогджээ
Өнгөрөгч баасан гарагт орон нутаг руу тоглолтоор явж байсан циркчид осолдож, гурав нь газар дээрээ амиа алдсан хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар газар дээрээ нас барсан юм.

Осол Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарчээ. Тэгвэл тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлэн явж байсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогджээ. 

“Тоёота Эстима” маркийн автомашинтай явж байсан циркийн жүжигчид харуй бүрий болж байхад хурдаа тохируулаагүй, мөн гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн билээ. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн “Лексус-570” маркийн автомашиныг мөргөж осолдсон. Хэргийн газрын үзлэгээр “Дэйвү” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон байна. Мөн талийгаач нарын сууж явсан машин хурд хэтрүүлсэн нь дугуйн мөрөөр тодорхой болсон бол жийпний жолооч гэрлээ шилжүүлсэн, эсэх нь тодорхойгүй байгаа аж. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-17 02:59:04
    Гэрлээ ч шилжүүлж мэддэггүй хэнэггүй үхэр ард түмэн машин унацгаавал тэгээд үхий ш д өөр яадгийн
  • UB man 2017-01-23 12:43:50
    Busee zuuj yavtsgaa Heneggyi mongolchuudaa
  • Зочин 2017-01-23 09:23:36
    Гурван машины жолооч нар гурвуулаа Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн бна. Үүнээс болж ийм айхтар юм болжээ. Ум Мани Бад Ми ХУМ.
  • ho 2017-01-23 09:03:21
    Tsagdaagiin post ahiu bolgovol yaaag um? Torgood torgood, bval ene uher mongolchuud neg yumand surah blgui
  • аа 2017-01-23 08:40:38
    Lexus 570-д ямар хүн явав?
  • Зочин 2017-01-23 07:48:50
    Хууль дүрэм гэдэг чинь мөрдөөд явбал хүний сайн сайхны төлөө зориулагдсан байдаг юм, зөрчвөл ийм үр дагавартай байдаг юм шүүдээ, хариуцлага, сахилга шүүдээ
  • Irgen 2017-01-23 06:47:48
    MONGOLD HUN BUHEN ZORIUD DUREM ZURCHIJ AMIDARDAG. NYALH HUUHDUUDEE URD SANDAL DEER UVUR DEEREE AVCH YAVDAG. TORGUULJ BJ BUSEE ZUUSEN MET BOLJ YAVDAG. UR DUN???
  • durmee mord 2017-01-23 06:32:21
    hen hen n durmaa mordooguigees ene shuu dee, hurdaa tohiruulsan bol, osliin temdegtei baisan bol, gerlee shiljuulsen bol iim zuil garahgui.
  • Зочин 2017-01-23 06:03:54
    570 гэрлээ шилжүүлээгүй болоод л урдахаа харахгүй орж байгаа шдэ. Лалрууд. Том тэрэгний жолооч ч гэсэн үхмэр хулгайч: Гай болсон хөдөөний малууд.
  • иргэн 2017-01-23 05:42:24
    Үнэхээр харамсалтай, Хайран амь, Эндээс бүгдээрээ сургамж авч болгоомжтой байх хэрэгтэй Хүнээ ёс суртахуунтай бай Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлон аюултай...
  • muuhai adgiin mongol 2017-01-23 05:21:14
    har amia l boddog adgiin shaarnuud. mongol hun iim l adgiin amitad bolchood baina da
  • Роо 2017-01-23 05:02:49
    Монгол бол тамын орон
  • baraa 2017-01-23 04:47:23
    dor burnee uhaantai deg juramiig darimtalj es durmee dagj amidarmaar bas zov yavmaar yum tsoohon heden mongolchuud chine uheed duuslaa basl arhi uusan biz
    • gerlee 2017-01-23 13:35:41
      Yasan bsan ch hunii ami shu deee.hairan shan zaluus.naad humuus chin mgldoo bas l hiijj buteej yabsan humuus shuu dee.zugeer l taiban orhioch ee