Үйлчилгээ гэж үнэхээр алга, “Хүннү молл”-д

Нэг хэсэг ““Хүннү молл” орж хүн болъё” гэх сурталчилгаа чихтэй болгоны сонирхлыг татаж, тэр хэрээр тус төвд орж хүн болоогүй нэгэн ховорхон үлдсэн гэхэд болно. Нийслэлд шинэхэн байгуулагдсан худалдаа, үйлчилгээний төв сар хүрэлгүй үйлчилгээ, уриа лозон нь хуучирдаг жамтай. Үүний нэгэн адил Монголын хамгийн анхны томоохон худалдаа үйлчилгээний цогцолбор төв болох “Хүннү молл” ч анхны уриа, лозонгоо мартсан бололтой.

Эргэн сануулахад амьдралын аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүлэх, соёл урлаг, зугаа цэнгэл, худалдаа үйлчилгээний төвүүдтэй, Монгол Улсын тэргүүлэх, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн аз жаргалын өргөө болохын төлөө бид эрмэлзэн ажиллана хэмээх тус төвийн зорилго бодит байдал дээр эсрэгээрээ байна.

Учир нь өнгөрсөн бямба гарагт найз нарын хамт цагийг зугаатай өнгөрүүлэхээр “Хүннү молл” төвийг зорьсон юм. Гэвч цагийг зугаатай өнгөрүүлэх нь битгий хэл зохион байгуулалтгүй үйлчилгээнээс болж бухимдсаар гарч ирэв. Басхүү бухимдсан нэгэн ч цөөнгүй байсныг энд онцолъё. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн хэд хэдэн зүйл байсан юм.

Тухайлбал, “Хүннү молл” худалдааны төв хэрэглэгчдэд дулаан орчинд тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгодог гэдгээрээ давуу талтай ч хэт халууцсан хүмүүс гадуур хувцсаа гартаа барьсаар явж байв. Алхам бүртээ хувцсаа чирсээр залхсан зарим нэг нь “Ядаж хувцсаа хийчих, түр орхичих газар байхгүй юм байх даа, арай ч дээ” хэмээн халаглаж байх. Нэг үеэ бодвол иргэд “Хүннү молл”-ыг хол гэж төвөгшөөлгүй зорьж очин үйлчлүүлдэг болчихлоо. Ялангуяа амралтын өдрөөр гэр бүл, найз нөхдөөрөө амарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхээр машинтай нэгэн нь машинаараа, машингүй нэгэн нь автобусанд суугаад очдог болсон.

Гэтэл хөгжилдөх, зугаацах гэж ирсэн иргэд гадуур хувцастайгаа зууралдсаар таарах аж. Тэр дундаа эрэгтэйчүүд нь эхнэр, хүүхдийнхээ гадуур хувцсыг тэврээд ачаатай тэмээ шиг юм л явж байх жишээтэй. Ингээд хэлэхээр зарим нэг нь “Юун сүртэй юм. Хийж, бүтээж байгаа нэгнээ мууллаа” хэмээж магадгүй. Гэхдээ бүхэл бүтэн худалдаа, үйлчилгээний цогцолбор байж энэ асуудлаа шийдмээр л байгаа юм. Ямар “Дүнжингарав”, “Сандэй” худалдааны төв биш. Эдгээр худалдааны төвд хүмүүс зөвхөн худалдаа хийх гэж л очдог. Харин “Хүннү молл”-д худалдаа хийхээс илүүтэйгээр амралт, чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхийн төлөө очдог гэдгийг санах хэрэгтэй болов уу.

Анхнаасаа л амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухай орчин хэмээх имижийг бүрдүүлсэн “Хүннү молл”-ынхон ашиг орлого олохыг зорилго болгохоос илүү үйлчлүүлэгчдээ нэн тэргүүнд тавих хэрэгтэй болов уу. Хувцасны өлгүүр, хувцасны шүүгээ гээд олон шийдлүүд байна шүү дээ, цаана чинь. Иргэдийн бухимдал үүгээр ч дуусахгүй. Тус төвийн кино театрын үйлчилгээ иргэдийн бухимдлыг хамгийн их хөдөлгөж байлаа.

Ямар сайндаа л кино үзэхээр хамт явсан найзууд маань тус тусдаа тасалбартай хэрнээ нэг суудал дээр хоёулаа сууж үзэж байх вэ дээ. Энэ үйлчилгээний доголдол хүүхдийн тасалбар дээр том хүний тасалбарыг давхар бичсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдэд 11 дүгээр суудал дээр 5000 төгрөгийн тасалбар биччихээд дахиад 11 дүгээр суудал дээр том хүнд 8000 төгрөгөөр давхар суудал бичжээ. Энэ мэтчилэн үйлчилгээний ажилтнуудын буруугаас болж үйлчүүлэгчдийн хооронд үл ойлголцол үүсч байв.

Зарим нэг нь кино эхлээд 20 минут өнгөрчихөөд байхад суудалгүй зогсож байх жишээтэй. Суудалгүй зогсож байгаа үйлчлүүлэгчдийг суулгах гэсэн ажилчид нь хүртэл үйлчлүүлэгчтэйгээ хэрэлдэж, загначихаад зогсож байх юм. Үйлчилгээний наад захын доголдлоо засаагүй байж юун аз жаргалын өргөө болох тухай ярина вэ. Нэгэнт байгууллагынхаа үнэт зүйл, үзэл баримтлалд хэрэглэгчээ дээдэлж, үйлчилгээний өндөр стандарт, аюулгүй байдлыг чухалчилж ажиллана гэсэн юм чинь энэ алдаагаа засмаар юм даа. Тэгэх­гүй бол өнөөдөр танайхаас уурлаж гарсан үйлчлүүлэгч дахиад ирэхгүй л болов уу.


Монголын мэдээ
Н.Батзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tlllll 2017-01-26 04:38:46
    zaadwal ochih alba uuu
  • zochin 2017-01-24 09:57:05
    ehneesee l agaarjuulaltiin sistemiig ni sain hiih heregtei.tegvel haluutsah asuudal garahgui shde.
  • zochin 2017-01-24 08:05:09
    umssun huvtsasaa malaad yavah uhaangui, buhimdaj yavdag amitad ochood yadagiin.
  • sunshine 2017-01-24 07:01:05
    Mashingui yvgan ochij choloot tsagaah ongorooh gej hvmvvs yah boljiino. Gantsaaraa ochihgui medeej ur hvvhdee daguulaad ochino mash tom asuudal shvv olgvvr
  • хэтэрхий их юм бүү шаард 2017-01-24 04:00:48
    гадаадад ч ийм л байдаг ш дээ хэзээ том моллууд өлгүүртэй байсийн 1000 хүний хувцас өлгөх үү? Хувцасаа машиндаа нимгэлээд л ордог ш дээ
  • иргэн 2017-01-24 03:54:13
    энэ том худалдааны төвүүд төлбөртэй ч хамаагүй гадуур хувцас өлгүүр ажилуулах хэрэгтэй байна халууцна бас хувцас авах гээд бөөн хувцас өмсөж үзнэ үнэн төвөгтэй ...
  • Bat  2017-01-23 23:23:36
    Huiten bish dulaahan bga d bayarlaj yav! Zaaval neg yum muul baij sanaa ni amardag yum uu haashaa yum. Mashindaa tegeed huvtsasaa orhihgui yu!
  • Me  2017-01-23 19:54:10
    Gadaad buh mall huvtsaa umsuh ni umsuud barih ni baridag manaih buh humuus denduu zuzaan huvtsalans hulus baas ni goojson umnuud yavna deer ni yamarch soyol bh
  • Me 2017-01-23 19:14:26
    USAd kav huvtsasaa gaduur huvtsasaa tsilaad ordog MALL gej baihgui.
  • zochin 2017-01-23 18:15:29
    hutsasnii huvid delhiin ali ch hudaldaanii tovd huvtsas olguur bhgui ee manaihshig ovol huiten bdag gazruud bituu zogsooltoi l bba uu gehees
  • Fffffff 2017-01-23 16:03:08
    Service is shit in mongolia
  • jj 2017-01-23 15:48:39
    yg bodit uneniig l bichsen bna shte
  • m 2017-01-23 14:34:56
    aimaar haluun
  • mc 2017-01-23 14:06:55
    tsusaa soli2 ahhahaha
  • энхээ 2017-01-23 13:11:59
    Хохь чинь яамайг хэн дуудсан юм бэ.
  • zochin 2017-01-23 11:06:43
    yu yariad bgaan be. ene hudaldaanii tom tov bolohoos dyyri, jujig uzeh gazar bish dee. end orj garch bga himuusiin huvzasiig olgono gevell ylger bolno biz de.
  • Zochin 2017-01-23 11:05:42
    Unen unen. Ur huuhdee daaguulaad amraltiin odroor ochson chini olon huvtsas bariaad estoi yadrah yum.aa Tegej yavaad ohiniihoo oroolt malgaig geechih yum
  • zochin 2017-01-23 10:29:52
    unen sh yu uvul huvtsasni ulguurgui hetsuu yum bilee.nuhur ni ehner huuhdinhee huvtsasig chireed yg noorhoi temee shig kk
  • Зочин 2017-01-23 10:20:37
    Хаа газар харчууд нь хувцасаа тэврээд явжил байдаг Харин аавуудын суух суудал олон байдаг Бизнесийн байгууллага улам сайжрах байх
  • zuwshdee 2017-01-23 10:16:48
    vnen ym bichjee huwtsaa ulguh gazargvi manai nuhur bvh gaduur huwtsaa tewreed hudulchij chadahgvi neg gazraa suusaar bgaad l garsan iimerhvv asuudlaa shiidechee...
  • yag zuv 2017-01-23 09:21:46
    unen bodit sedev hundjee. unen shuu, hugjij soyoljih l heregtei
  • zail 2017-01-23 08:22:33
    Buur bichih yum ni oldohgui hiij ajilaa olj ydsn yumbde
    180.149.98.138
    Мэдэгдсэн Хариулах
    • stressgyi 2017-01-23 11:09:06
      estoi ynen. ooriinhoo stress-g busdiin hiisen buteeseniig oontogloj gargah hereggyi ee hoo
  • Irgen 2017-01-23 07:55:08
    Er ni shopping hiihees ilvv zugaatsah gej l ochij bgashdee. Vzwer vilchilgeenii gazruud er ni olgvvrtei bolmoor ym. Jishee ni bi gehed l 2 hvvhdiinhee gaduur...
  • Үйлчлүүлэгч 2017-01-23 07:47:05
    Жорлон нь заваан, цаас байхгүй
  • zochin 2017-01-23 07:37:01
    Яг үнэнийг бичсэн байна. Үнэхээр хачин юм байнй лээ. Ийм янзаараа байгаад байвал 1 очсон хүн бол ахиж очихооргүй л юм байна лээ. Өрөвдөлтэй бүдүүлэг хоцрогдсон....
  • Hah 2017-01-23 06:44:39
    Unen l bichsn bsht. Tr ogch bga undaa ni gaz ni gartsn ys xolitsn yumshig amtgui, kinogoo 30min xuleej bj uzsiisht ymar ch zoxion baiguulalt baixgui
  • hahaha 2017-01-23 06:19:04
    hahaha hudaldaa uilchilgeeenii tuw gee bizdee yun huwtsasnii ulguur be?/????? yamar uzwer uilchilgeenii gazarbishdee
  • hha 2017-01-23 06:04:16
    ajilchid ni baina l daa _I_
  • honichin 2017-01-23 05:39:57
    ene door bgaa humuus yasan uurtai bnaa hunnu mall -n ajilchid yumuu haashaa yum yasan uurtai orkuud ve
  • Huga 2017-01-23 05:33:11
    Bitgii ingej ahij bai muu haltar setguulch mini.gadnii ali ch ulsiin malld oorsdoo huvtsasaa avaad yavdag yum.hunii omnoos amidarsan golog ve
  • хоньчдод  2017-01-23 05:32:21
    хөдөөний цацга л худлаа даварч байхгүй юу, яс юман дээр гэртээ өлгүүргүй байгаа даа ....
    • honichin 2017-01-23 05:50:19
      чацга гээд зөв бич орк минь зөв бичиж чадахгүй байж хуцах юмаа
  • Zochin 2017-01-23 05:27:31
    Huvzasaaa mashindaa uldeegeed or. Hezee shopping mall d huvzasnii ulguur baisiin. Teneg uuu Ene setguulch yum meddegyi amitan bna. Hun bolohiin tuld samar idee...
  • Irgen 2017-01-23 04:31:11
    Xxa huvstas olguur geh shig
  • ... 2017-01-23 04:30:06
    hunnu mall zugeer ee. bitgii hydlaa um bichij bai
  • x 2017-01-23 04:29:30
    Хха яамар даварцан юм бэ тэгвэл тэгээд нэг л зам бн битгий ор тэгээд л болоо
  • Irgen 2017-01-23 04:26:48
    Delhiin 21 oronii mall-d orj uzsen hunii huvid helhed shopping mall-d huvtsas ulguur bhiig haraagui yum bn.
    • Irgend 2017-01-23 06:38:51
      Harin huvtsas olguurtei bolchuul bas neg davuu tal bolchhiin bishuu
    • Nofsh 2017-01-23 05:30:10
      nofishoo mine, ene chine gants shopping mall yumu ? yu yu hiij uzsenee bodson uu maaaaaaal mine.
      202.70.46.20
      Мэдэгдсэн Хариулах
      • Маша 2017-01-23 16:52:14
        Uzver uilchilgeenii gazrud huvtsasnii olguurte bh ni Zui esnii hereg naad zahiin uilchilgeenii soyol shde
        • Америкаас 2017-01-23 21:27:01
          Ямар театр биш дээ, хэзээ худалдааны төвд хувцас өлгүүр байсийн. Авч өгөлцөх гэж Монгол шиг газар алалцаан болно биз дээ