Одоогоос гурван жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, хүмүүсийн сэтгэлийг багагүй хөдөлгөж, байсан билээ. Түүний амьдралын төлөө, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл, чин хүсэл нь олон хүнд ухаарал хайрлаж нэгийг бодогдуулсан. Тэр бол Толгойтод амьдардаг, таксины жолооч Т.Даваасүрэн байсан юм. Харамсалтай нь олны хайртай сайн аав өнгөрсөн онд таалал төгссөн.
Харин өнгөрсөн долоо хоногт Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулсан “Сайн аав” нэртэй кино нээлтээ хийлээ. Тэгвэл киноны нээлтийн үеэр Т.Даваасүрэн агсны өөрийнх нь унадаг байсан 12-24 улсын дугаартай автомашиныг такси компаниас гэр бүлийнхэнд нь гардуулан өгчээ.

Б.Сансар
olloo.mn