Н.Түвшинбаярын хүү  өсвөрийн Жюү Жицүгийн УАШТ-д зодоглолоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өсвөрийн Жюү Жицү бөхийн УАШТ спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний 25 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаярын том хүү Т.Манлай зодоглолоо. Тэрбээр Женко клубт харьяалагддаг бөгөөд жүдо болон үндэсний бөхөөр хичээллэдэг юм.

Т.Манлай Улсын аваргад эхний тойрогтоо гоц мөргөж улмаар "Хангарьд" клубын тамирчин Б.Ижилбаяртай эн тэнцүү барилдаж цагийн төгсгөлд боох мэхээр ялагдлаа. Олимпийн аварга Н.Түвшинбаяр УАШТ-д зодоглож буй хүүгээ дасгалжуулахаар ирсэн байсан юм.

Мөн энэ өдөр дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарын хүү Ховор-Эрдэнэ тэмцээнд зодоглосон бөгөөд эхний өрсөлдөгчдөө өчих мэхээр ялагдсан билээ. Тэрбээр ялагдсаныхаа дараа хэсэг хором уйлж суусан бөгөөд аав нь харин хажууд нь аргадаж суулаа.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huurhun yum aa 2017-01-23 11:14:24
    Sain baina. Tuvshee baatar, Tsagaanaa baatar huuhduudee sain buh bolgooroi.
  • зочин 2017-01-23 08:26:50
    Цагаанбаатарын хүү яасан хөгжилтэй юм бэ Инээд хүрчихлээ Хөөрхөн юмаа Минийдүү дараа барилдаж даваарай Мундаг бөх болоорой
  • Mongol er 2017-01-23 08:11:51
    Bohoor yadag yum be? Zohion buteeegch bol.
  • Зочин 2017-01-23 07:51:04
    эр өсөж эсгий сунанаа, удам дагасан сайн бөхчүүд болоорой, хөөрхөн золигнууд болдоо