Жиргээчдийн захиалгаар ажилладаг ТӨР
Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарсан. Тодруулбал, Д.Дагвадорж аварга өөрийн цахим хуудаснаа “ Хятадууд Монголд 30 хоног визгүй зорчих гэнэ. Хятад хүнээс сонслоо” хэмээн жиргээдэхэв. Мэдээж жиргээчид үүнийг тосон авч бухимдлаа илэрхийлж эхлэв. Үүнтэй зэрэгцэн ГХЯ-наас “Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол, Хятадын хооронд 1989 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу зохицуулдаг бөгөөд энгийн паспорттай хятад иргэд Монгол Улсын виз авах шаардлага хэвээр мөрдөгдөж байна. Сүүлийн үед зарим хувь хүмүүс олон нийтийн сүлжээг ашиглан гадаад бодлого, хоёр улсын харилцаатай холбоотой асуудлаар хариуцлагагүй, худал мэдээлэл түгээж, улмаар ард иргэдийг бухимдуулах, хоёр улсын харилцаанд сэв суулгаж болзошгүй мэдэгдэл хийж байгаа тул иргэд та бүхэн эдгээр мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжийн мэдээлэлтэй танилцаж байхыг хүсье” хэмээн мэдэгдэл гаргалаа.

 Нэг талаар иргэн бүрийн мэдээлэлд хариу өгдөг дуулгавартай төр мэт харагдаж байгаа ч сүүлийн үед олон нийтийн сүлжээнд гарсан мэдээ мэдээллийн дагуу хов жив дагаж ажилладаг төртэй болоод байгааг хэлэхэд илүүц биз.
Хотын дарга асан Э.Бат-Үүл нэгэн ярилцлагадаа “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ.Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүмүүс явдаг даа. Нүүрнийхээ халхавчны цаанаас юу дуртайгаа ярьж, хийж явдаг хүмүүс. Тэдэнтэй л адил юм уу даа. Гэхдээ бүх жиргээчийг хэлж байгаа юм биш шүү. Тийм нөхдүүд байдаг юм шиг байна билээ.  Интернэтэд дандаа боловсролтой хүмүүс суудаг гэж. Худлаа шүү дээ. Интернэт бол нийтийн хэрэглээ. Хэн ч тийшээ орж болдог. Хэн нэгний ажил таалагдахгүй, санаа бодол нийлэхгүй бол тэрийгээ зүгээр хэлчихэж болдоггүй юм уу. Тэгээд интернэтээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг бололтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” гэж байв. Жиргээчдын үз ард түмний үзэл бодол, дуу хоолой хэмээн андуурах хэрэггүй. Долоон буудлын Должин эмээ, Дорноговийн малчин залуугийн үзэл бодол, эрх ашгийг жиргээч бор шувуухайнууд  төлөөлөн илэрхийлнэ гэвэл тэрэн шиг үлгэр байхгүйг сануулахад илүүц биз.

Гэсэн ч “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар ямар аливаа бодлого хөтөлбөр нь олон нийтийн сүлжээгээр хүчтэй дайралтад өртөөд ирэхтэй зэрэгцэн зогсоож, цуцалж буцаах үйл явц хэдэнтээ өрнөж байгаад харамсал илэрхийлмээр...

Үнэндээ Монгол төрийн ажлыг гар утасны хэрхэн товчлуур дараад шийдчихээд байвал төрд 76 гишүүн сонгогдож, Засгийн газрын арав гаруй сайд ажиллах хэрэг байна уу.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Төмөрөө 2017-01-23 10:55:21
    саналаа хэлсэн нь буруу болох уу аварга хүнээс сонссон гэлээ
  • Төрөө 2017-01-23 10:33:23
    Засаг жиргээчдийн саналыг тооцож байгаа юм уу. Тэгвэл хуульчилъя. Тэд доромжилж болдог. Төрийн ажилчид доромжлуулдаг тогтолцоо шудрага биш байна. Тэнцвэртэй хуу...
    202.179.31.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-01-23 07:56:05
    Сошиал ард иргэдийн санал биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн үйлдэл, Элбэгдорж, Батзандан, Баасанхүү, Гүндалай, Жавхлан мэтийн шар хадныхны сэтгэгдэл
    • Галтшувуу 2017-01-23 12:13:49
      Чи тэгээд аль нь юм бэ дээ. Мэдрэл гацаа чинь.
  • Зочин 2017-01-23 05:15:19
    Энэ бүхнийг ард түмний санаа бодол шүү гэдгийг гаргаж тавьсан хүн нь Цахиагийн хүү Элбэгдорж шүү дээ. Сошиал ертөнц бүх ард иргэдийн санаа бодол биш үү????