Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хууль зөрчиж, байгаль орчинд халтай шийдвэр гаргажээ
Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан саяхан байгаль орчинд халтай нэгэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, тэрбээр Засгийн газрын 2012 оны 255-р тогтоолоор батлагдсан Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглалтад хяналт тавих, ойн нөхөрлөлүүдийг дэмжих үүрэгтэй Цэнхэр, Эрдэнэмандал, Ихтамир сумын ойн ангийг татан буулгах захирамж гаргажээ.

Энэ нь Засгийн газрын тогтоолоос гадна Ойн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Үүгээр ч  зогсохгүй цаана нь аймгийнхаа  17 хүнийг ажилгүй болгожээ. Байгаль хамгаалагч ойчдыг ажилгүй болгох шийдвэр нь эргээд ойг эзэнгүйдүүлж буй хэрэг хэмээн нутгийн иргэд ихээхэн бухимдаж байна.
 
Сүүлийн жилүүдэд хулгайгаар мод бэлтгэгчдийн гарт ой ихээхэн сүйдэж байгаа. Энэ бүхэнтэй тэмцэж байгаа хүмүүс бол газар дээр нь ажиллаж буй цөөхөн хэдэн ойчид гэдгийг иргэд хэлдэг. Тэгвэл ойчдын тоог нэмэгдүүлж, нутгийн иргэдээ ажлын байраар хангахын оронд иргэд болоод, байгаль орчны эсрэг шийдвэр гаргаж буй Ц.Мөнхнасан даргыг энэхүү шийдвэрээ эргэн харахыг  Архангайчууд хүсэж байна.

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн ойн сангийн нийт талбай 1165.4 мянган га бөгөөд үүний 93.1 хувь буюу 1085.1 га нь ойн талбай, 6.8 хувь буюу 80.3 мянган га-нь ойн бус талбай байна. Харин үүний дийлэнх нь дээрх сумдын  нутагт хамаардаг байна. 
 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүхээ 2017-12-26 13:16:59
    Энэ нөхөр Ж.Мөнхбаттай нийлж сайн хулгай хийж хөлжиж байгаа нэг л өдөр бурхнаар бөөлжих байх
  • зочин 2017-03-28 07:56:01
    БОХУБ-ч байгаль хамгаалагч нар байхад болоошдээ ойн анги гэж ямар хэрэг байна зөв шүү
  • Батхүү 2017-03-09 08:35:49
    3-н ойн ангийг татан буулгасэн 1 ойн ангийн төсөв 40 сая 3-н ойн анийн төсөв нийлээд 120 сая байсан юм харин бүтэцийн өөрчлөлт нэрээр өөрчлөөд 280 сая болсон
  • zov zov  2017-03-08 17:54:00
    ene shiidver mash zov shiidver bolson bna demjij bna yalangyua tsenher sumand oin baitsaagch nertei erdenedalai gedeg hvn modiig zohizuuldag hvn bnlee shvv
    • oook 2017-03-09 05:29:35
      oin baitsaagch gj oor hvn baidag yumda ter hvn chini. Ulsin hyanaltin baitsaagch oin angi. oin baitsaagch gj tusdaa oor hvn baidag buruu oilgod bna
  • bolor 2017-03-08 15:22:45
    suuliin ued modnii hulgaich nartaigaa niileed bujignuuldag bolson ingeh ni zuv
  • Хангайхүү 2017-03-08 14:27:27
    Байгаль хамгаалах зөв захирамж гаргасан Засаг даргад Арын сайхан хангайчуудынхаа өмнөөс баярлалаа аль гаргах хэрэгтэй байсан юм ойн анги нэртэй хулгайн модчид б...
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-03-07 11:11:16
    hohinee.ta nariin songoson hun shuudee.saihan oi mod uvs urgamal ni suirhenedee odoo yadag bileedee saihan nutag mindee!
  • МӨӨГИЙ  2017-03-07 10:42:54
    ЗҮГЭЭР Л ТАТАН БУУЛГАЖ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН ШҮҮДЭЭ АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮС НЬ АЖИЛЛАЖ Л БАЙГАА ЮМ БАЙНЭ ЛЭЭ ШДЭЭ БИТГИЙ ИНГЭЖ БАЙГААЧ. ,
  • зочин 2017-03-07 07:36:38
    Бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж шинээр байгуулсан л юм байна лээ ш дээ.
  • Энхээ 2017-01-23 13:10:08
    Одоо эргээд бодохоор бүх муу юмны эхийг Н.Энхбаяр эхлэж.Жнь:давхар дээл,гишүүдэд 10 сая өгөх,албан тушаалыг мөнгөөр зарах гээд....Энэндээ унаж дээ.
  • зочин 2017-01-23 05:02:05
    Арын сайхан хангай гэдэг нэр нь байхгүй болох сайхан захирамж байна уу Архангай нутгийн хүн мөн үү баё нэг авилгач уууу
  • ЗОЧИН 2017-01-23 03:53:01
    ДАРГА НАР НЬ 200.0 САЯЫН ЖИП УНААД, СУМДЫНХ НЬ ЭМЧ НАР ХУВИЙН МАШИНААРАА ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДУУДЛАГАД ЯВДАГ НЬ ШУДАРГА ЁС УУ?
  • Ээ мэдэхгүй 2017-01-23 03:40:23
    Архангайн ой модыг хяргаж нинжа болон Мянганбаяр нарыг давруулах цахилгаан төлөвлөгөө бишүү
  • Хорлон сүйтгэх ажиллагаа!!!!! 2017-01-23 02:40:13
    Хэн их мөнгө төлснийг нь төрийн албан тушаалд томилдог гаж практикийг Н.Энхбаяр анх үүсгэж, АН ба МАН улам давшруулсан!!! Энэ бол МУ-ыг хорлон сүйтгэх ажиллаг!!...
  • гончигоо  2017-01-23 02:32:48
    зөв л шийдвэр байна. төсвийн мөнгийг зүгээр сууж байгаад хүртдэг нөхөд хэрэггүй ш дээ