Эрээн хотын зүгээс малаа эрүүлжүүлэх шаардлага тавьжээ
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 13-ны өдөр хөрш зэргэлдээ орших БНХАУ-ын Эрээн хотод зочилжээ. Энэ үеэр  хөрш зэргэлдээ аймгууд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ажил хэргийн яриа өрнүүлжээ. Тухайлбал Эрээн хотын хүнсний махыг Дорноговь аймгаас бэлтгэх боломжийн талаар талууд ярилцжээ. Харин энэ үеэр Эрээн хотын талаас монгол малыг эрүүлжүүлэх асуудалд анхаарахыг хүсч, улмаар тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн байна. Хэрэв энэ яриа цаашид ажил хэрэг болбол манай улсын хувьд эдийн засагт тодорхой дэм болж чадна.
 
 Гэвч өдий хүртэл  гадаад зах зээлд гарч чадахгүй байгаа шалтгаан бол мэдээж  эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж чаддагүй. Хүнээсээ хэдэн арав дахин их малтай манай улсын хувьд “Зооноз”-ын халдварт өвчиндөө дарлуулсан гэхэд хэлж болно. Жил бүр боом, шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчин ихэнх аймгуудад тархаж  өч төчнөөн мал үрэгдэж байна. Харамсалтай нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох албаныхан төдийлөн сайн ажиллаж чадахгүй байсаар байна. Шүлхийгийн голомтоос зургаан жилийн дараа л малын махыг экспортолж болдог. Иймээс л Монгол улс өөртөө байгаа эдийн засагт дэмжлэг үзүүлэх боломжоо  өдий хүртэл алдсаар ирсэн юм.

Бид сүүлийн 10 гаруй жил уул уурхайн баялагт хэт шунаж энэ л зөвхөн манай улсын хөгжлийн ганц түлхүүр юм шиг санаж ирсэн. Иймээс 60 саяд хүрсэн Монгол малаа эдийн засгийн эргэлтэд оруулах бодол бидэнд байсангүй. Гэвч гадныхан аль хэдийн манай малын махны  амт, чанарыг судалж мэдээд мах боловсруулах үйлдвэр байгуулан нэлээдгүй ашигтай ажиллаад эхэлсэн жишээ ч бий. Иймд нэгэнт л манай махыг худалдан авах сонирхолтой улс байгаа хойно бид маш хурдан хугацаанд энэ боломжийг чулуу  болгох хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал дан ганц уул уурхайгаас хараат байдаг эдийн засагтаа бага ч гэсэн тус дэм болох боломжтой болно.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2017-01-24 12:50:32
    naad garchigaa zuv aguulgan tarsan garchig tavil daa
  • зочин 2017-01-23 04:48:51
    Мал эмнэлгийг орон нутагт сэргээн ажиллуулах шаардлага байгаам бишүү. Зөвхөн уул уурхайгаар амьдарна гэж юү байхав. ХАА-гаа өөднө татна байгаа Монголчуудаа
  • нж 2017-01-23 03:25:27
    Хуцалгүй дуугүй ид