Иргэдийн саналыг хуулийн төсөлд тусгана
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал авч байгаа аж.
Засгийн газраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг давхардуулсан, зарим зөрчлийг тусгаагүй орхигдуулсан хэмээн үзсэн тул Зөрчлийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хуулийн төсөлд 1544 үйлдлийг зөрчилд тооцож шийтгэл оногдуулахаар тусгасан байна. УИХ-ын чуулганы энэ сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн.

Уг хуулийг иргэдийн оролцоотойгоор төгөлдөржүүлэх зорилгоор Хууль зүйн байнгын хорооноос ирэх сарын 1-н хүртэл иргэн, хуулийн этгээдээс санал авах болсон байна. Зөрчлийн тухай хуулийн төслийг http://www.parliament.mn/laws/projects/1027 цахим хаягаас татаж авах боломжтой юм. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг анхны хэлэлцүүлгийн үеэр хуулийн төсөлд оруулах юм байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.