“Чингис хаан” дуурийг өнөөдөр тоглоно

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн шинэчлэн найруулсан хоёр бүлэг зургаан үзэгдэлт “Чингис хаан” дуурийг энэ амралтын өдрүүдэд Улсын дуурь, бүжгийн эрдмийн тайзнаа 17.00 цагаас тоглох юм.

Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нэгдэл, нөхөрлөл, тэмцэл тулалдааныг уг дууриар үзүүлжээ. Мөн ХIII зууны монголчуудын амьдралыг давхар харуулснаараа онцлог дуурь болсон байна. Чингис хааны амьдралаас сэдэвлэсэн ном, жүжиг зэрэг зуу, зуун бүтээл дэлхий даяар байдаг ч энэ сэдвээр бүтсэн ганц дуурь нь энэ юм. Уг дуурийг анх 2003 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж байсан бол өнгөрсөн жил ийнхүү шинэчилсэн найруулгатайгаар ардын уран зохиолч П.Бадарч дуурийн цомнолыг бичиж үзэгчдийн хүртээл болгосон билээ.

 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-01-23 01:24:04
    Үзсэн, омогшсон үнэхээр сайхан дуурь байлаа. Чадварлаг тоглосон УДБЭТ-ын хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье