40 мянга орчим бизнес эрхлэгч кассын машинтай болжээ
Татварын ерөнхий газар өнгөрсөн онд улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлсэн байна. Үүний 35 хувь буюу 555 тэрбум төгрөг нь НӨАТ-аас бүрдсэн. Энэ нь өмнөх жилийнхээсээ 70 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Мөн 40 мянга орчим бизнес эрхлэгч кассын машинтай болж, 900 мянга орчим иргэнд баримт олгожээ. НӨАТ-ын босгыг өндөрсгөсөн ч гэсэн аж ахуйн нэгжийн тоо өссөн.

Ингээд энэ онд 35 орчим тэрбум төгрөгийг 620 мянга орчим иргэнд буцаан олгох юм. Хуулийн дагуу бол гуравдугаар сарын 31-ний дотор мөнгийг нь олгох ёстой боловч 620 мянган иргэний 140 мянгынх нь мэдээлэл бүрэн баталгаажаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, овог нэр, регистр, дансны дугаар зөрсөн байга юм. Иймээс эхний ээлжинд мэдээлэл нь баталгаажсан иргэдийн мөнгийг ирэх хоёрдугаар сараас олгохоор болсон тухай албаныхан мэдээлж байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2017-05-10 05:14:19
    БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭД ""НОТАРИАТ " " ОРДОГ БОЛСОН БОЛОХООР нотариатчдыг йим машин ав гэж шахдаг юм байхдаа ???
  • зочин 2017-01-22 07:44:56
    Энэ мөнгийн сугалаа нэрээр ардуудаа шулж хуримтлуулаад, хэдэн нохой баяжих бодлого. ИЙМ ТЭНЭГ БОДЛОГО БАЙХ ГЭЖ