Мөсөнд авиралтын 2016 оны УАШТ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд өчигдөр эхэлсэн байна. Тэмцээн 2 өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр финалын авиралтуудын тэмцээн болох аж.
Тэмцээнд хот, хөдөөгийн 80 тамирчин оролцохоор бүртгүүлж хурд хүч чадлаа сорьж байна. Тэмцээн хурд ба техник гэсэн хоёр төрлөөр идэр нас, насанд хүрэгчид, ахмад нас гэсэн ангиллаар зохион явагдаж байна.
Энэ удаагийн УАШТ нь олон улсын стандартад нийцсэн 15 метрийн өндөр мөсөн ханан дээр явагдаж буй бөгөөд энэ ханан дээр зам тавихад Олон улсын уулчдын холбооны экспертууд газар дээр нь ирж зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй болно.
Тэмцээнд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубээс Спортын мастер О.Сайханжаргал, Спортын дэд мастер Н.Хэрлэн, спортын 1-р зэргийн тамирчин Х.Батсайхан, тамирчин П.Дашдулам, Д.Хандсүрэн, нар оролцож байна.

П.ГОО
Оллоо.мн