Б.Анхбаяр жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Жюү жицүгийн УАШТ үргэлжилж байна. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж буй юм.

Дөнгөж сая эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 77 кг-д өрсөлдсөн Батчулууны Анхбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Х.Селейханыг 9:0-ээр яллаа.

Ийнхүү Б.Анхбаяр энэ жилийн жюү жицү, чөлөөт бөхийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаалаа.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.