БНСУ-ын Соёлын сайд баривчлагджээ
БНСУ-ын Боловсрол, соёл, аялал жуулчлалын сайд Чо Ён Суныг албан тушаалаа урвуулан ашиглаж, найзыгаа улс төрийн үйл хэрэгт оролцуулсан гэх хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч Пак Гын Хег шүүмжилсэн соёлын салбарын 10 мянга орчим хүний нэр бүхий “Хар жагсаалт” гаргасан гэх үндэслэлээр баривчилжээ. Энэ талаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Тэрбээр Пакыг шүүмжилсэн салбарын эрхмүүдийг хар жагсаалтад оруулан хяналтдаа авч, улмаар буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хасах зорилготой байсан аж. Тиймээс Сөүлийн шүүх прокуроруудын хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаа урвуулан ашиглаж, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт сэжиглэн баривчлах тушаал гаргажээ. БНСУ-ын зарим хэвлэлд тус жагсаалтыг Пак Гын Хегийн зааврын дагуу гаргасан хэмээн мэдээлсэн байна.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • НЭЭРЭЭ 2017-01-22 04:12:49
    МАНАЙД ХЭДЭН САЙД ГИШҮҮДИЙГ БАРИВЧЛААД ШОРОНД ХИЙХ ШУДАРГА ЦАГ ХЭЗЭЭ ИРЭХ БОЛ ОО?
  • зочин 2017-01-21 14:28:53
    Солонгосын Пак гэгч эмэгтэй ерөнхийлөгч чинь манай Элбэгээ шиг завсрын санаадгүй хүн гарсан юмаа даа.Хийсэн гээд заачих юм бхгүй бөөн зальны хөрөнгө байж дээ....
  • Ха ха 2017-01-21 12:54:09
    МАН-ыхан ийм жагсаалт хийгээд байгаа, шоронд орох юмаа хийгээд байгаа юм байна
  • ... 2017-01-21 10:22:24
    Хүүхнүүдийн хамгийн санй чаддаг юмныхаа дараа ганц хийж чадах зүйл нь энэ дээ