А.Өнөржаргал жюү жицүгийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Жюү жицүгийн УАШТ өнөөдөр эхэллээ. Насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, No Gi төрлийн дөрөв, мастерсын гурав дахь удаагийн тус тэмцээнд Монголын хамгийн шилдэг тамирчид улсын аварга хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөж байна.

Тэмцээний мастерс 1 ангиллын эрэгтэйчүүдийн цагаан бүсний 69 кг-д өрсөлдсөн "Тв коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эхний тойрогт “Аврагч” клубийн тамирчин А.Баярсайханыг ялсан. Улмаар дараагийн тойрогт “Гаруда” клубийн З.Төгөлдөрт дийлдсэнээр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөө "Гаруда" клубийн Ж.Алтантулгатай барилдаж, 2:0-ээр яллаа.


 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.