Шүүх хуралдааны танхимд амиа хорлохыг завдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Шүүх хурлын танхимд шүүгдэгч амиа хорлохыг завдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.Тодруулбал өчигдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хулгай, дээрмийн хэргээр шүүгдэж байсан Б хуралдааны танхимд хоолойгоо зүсэж, гэмтээжээ. Түүнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хүзүүнд нь 6-7 оёдол тавьсан байна.
 
Шүүх танхимд нэгжлэг хийж, оруулдаг байтал шүүгдэгч хоолойгоо зүсэж амиа  хорлохыг завдсан хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл одоогийн байдлаар шүүгдэгч хумсаараа өөрийгөө гэмтээсэн гэсэн дүгнэлт гарсан байгааг эх сурвалж хэллээ.
 
Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна гэлээ.
 
Дашрамд дуулгахад шүүгдэгч Б нь өмнө нь хоёр удаа ял шийтгэгдэж байжээ. Тэрбээр өршөөлийн хуулиар суллагдаад давтан гэмт хэрэг үйлдээд ял авахдаа дээрх үйлдлийг хийсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.