Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй

Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, энэ сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.

Тогтоолын хугацааг сунгах эсэх талаар ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаас тодрууллаа. Тэрбээр “Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойшхи хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй. Мөн энэ хэрэг дээр тухайн нэр бүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордсон гэж үзэх үндэслэл байхгүй гэж ажлын хэсгээс үзсэн. Тийм учраас цаашид архи худалдахыг хориглосон тогтоолыг сунгах саналыг НИТХ-д хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс өнөөдрийн 23:59 цагаас хойш худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж болно” гэлээ.

Амь насаа алдсан 5 иргэний шинжилгээний албан ёсны хариу гарсан үед, хуулийн дагуу мэргэжлийн байгууллагууд мэдээлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-01-20 12:33:30
    Тогтоолын хугацааг сунгаад өгөөч
    139.5.216.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Метил 2017-01-20 10:50:40
    Нийгмийг цэвэршүүлэхийн тулд хортой архи чөлөөтэй заруулах хэрэгтэй
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Dulguun 2017-01-20 08:25:27
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
    66.181.188.83
    Мэдэгдсэн Хариулах