Шадар сайд Дорнод аймагт ажиллалаа
Шадар сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн  дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг зүүн бүсийн өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн аймаг, сумдын нөхцөл байдалтай танилцан, орон  нутаг болон онцгой байдлын байгууллагад заавар, зөвлөгөө өгч, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж буй юм.

Өчигдөр  Дорнод аймгийн Баяндун суманд ажиллажээ. Ихэнх сум цасан бүрхүүлтэй, өвс тэжээлийн дутагдалтай байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт хуваарилсан өвс, тэжээл, автомашин, бараа материалыг хүлээлгэн өгч байгаа аж. Улсын онцгой байдлын комисс энэ сарын 23-ны өдөр хүртэл ажиллана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.