“Чингис хаан” дуурийг тоглоно

ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 21, 22-ны өдрүүдэд “Чингис хаан” дуурийг тоглох гэж байна. Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Шарав, цомнолыг УГЗ П.Бадарч бичсэн бол найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, ерөнхий зураачаар Ч.Гунгаасүх, тоглолтын удирдаачаар УГЗ Н.Туулайхүү ажиллаж байна. 

Б.Шарав зохиолч “Чингис хаан” дуурьт бага балчир наснаас, өнчин өрөөсний зовлон зүдгүүрийн бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургааль, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан, суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, “Мянганы хүн” хэмээн тодорсон Тэмүүжинг Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн он хүртэлх амьдрал, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааны түүхийг өгүүлсэн байдаг.

Тус дуурьт зөвхөн Их эзэн Чингис хааны тухай биш Монголчуудын аж байдал, XIII зуунд хэрхэн аж төрж, тухайн үед ямар зөрчил, тэмцэл явагдаж байсан бэ гэдгийг үзүүлэхийг зорьжээ. Дуурь гэдэг бол өвөрмөц урлаг бөгөөд тайзнаа зөвхөн дуулдаг, ярьдаггүй учраас “Чингис хаан” гэдэг том түүхэн сэдвийг хөндөж дууриар илэрхийлэхэд хэцүү байсан нь мэдээж хэрэг.

“Чингис хаан” дуурь нь 2003 оноос хойш УДБЭТ-ын урын сангийн байнгийн бүтээл болж тайзнаа тасралтгүй тоглогдож байсан бөгөөд 2016 онд буюу 13 жилийн дараа УДЭТ-ын найруулагч Ч.Найдандорж тайзны шинэчилсэн найруулга хийснээр шинэлэг бүтээл болон дахин мэндэлж байна.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.