А.Цогцэцэг сайд аа, архинд донтсон хүмүүст хэзээ анхаарал тавих вэ
Монгол улсын хүн амын дунд 2014 онд хийсэн судалгаагаар 5 хүн тутмын нэгд, 45 наснаас дээш 2 хүн тутмын нэгд ямар нэгэн  өвчний 3-аас дээш эрсдэл нүүрлэж байгааг тогтоосон бөгөөд түүнчлэн эрэгтэйчүүдийн 39.7%, эмэгтэйчүүдийн 15.1% нь архийг хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэнддээ хохирол учруулдаг гэсэн тоо баримт бүртгэгджээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүний тоо ийм өндөр хэмжээнд байгаа нь архидалт тэр хирээрээ их байна гэсэн үг юм. Архинд орсон хүн нэг л уугаад эхэлсэн бол зогсдоггүй, өөрийн мэдэлгүй үргэлжлүүлээд л уудаг гээд бодохоор өөрсдийн ухамсраас шалтгаалахгүй байгаа тул бас л буруутгаж болдоггүй бололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архи хэтрүүлэн хэрэглэх зан үйл нь донтох өвчин гэдгийг баталчихсан, цаашлаад сэтгэцийн нэгэн төрлийн өвчин гээд олон улсын өвчний ангилалд бүртгэгдсэн байдаг юм билээ. Өнөө цагийн нийгэм ч тэмдэглэлт баярууд, олон төрлийн арга хэмжээн дээр голдуу согтууруулах ундааг ихээр хэрэглэн тэмдэглэдэг. Гэвч энэ мэт зан үйлийн улмаас төдий хэрээр архидалт нь нийгмийн хавтгайрсан үзэгдэл болж дэлгэрсэн нь харамсалтай.

Нийслэлийн хэмжээнд жилд 70.000 орчим хүн архидан согтуурч нийгмийн хэв журам зөрчсөний улмаас эрүүлжүүлэгдэж байгаа ч тэдгээр хүмүүсийн 6% нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа гэсэн албан бус тоо баримт байдаг юм билээ.

Монгол хүний “зүй бусын хорогдол”-ыг бодохоор за ер нь л эмч, эмнэлэг гэж байгаад хэрэг байгаа юмуу даа гэж  бодогдох үе ч гарах юм. Хүн амын “зүй бусын хорогдол” бол эмч эмнэлгийн ажилтанаас төдийлөн хамаарахгүй төр засаг зохицуулах ёстой үүрэгт ажлынх нь нэг шүү дээ. Архидалт түүнээс үүдэлтэй осол аваарь, бусдын гарт амь үрэгдэх, тахир дутуу болох, амиа хорлох, осгох, хөлдөх зэрэг шалтгаанууд нь хорт хавдараар нас барагчдын тоон үзүүлэлттэй зэрэгцэн орж ирж нас баралтын шалтгааны  2, 3-р байрын төлөө өрсөлдөж байна.

Манай улсад архинаас гаргах эмчилгээ явуулдаг ЭМСЯ-ны харьяа улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Хуульзүйн яамны харьяа Архины албадан эмчилгээний газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг гээд төрийн том эмнэлгүүд олон. Үүний зэрэгцээ Нийслэлийн засаг даргын дэргэдэх архаг архичидыг хоног төөрүүлдэг Амьдрах ухаан сургалтын төв, Албадан саатуулах байр, баривчлах байр зэрэг байгууллагууд, архинаас гаргана гэх төрийн бус байгууллагууд борооны дараах мөөг шиг олон байгаа ч архинд орсон хүмүүст нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламжийг үзүүлж чадахгүй байсаар байна. Өнөөдөр гэхэд л албадан эмчилгээнээс бусад улсын дээрх эмнэлгүүд бүгд төлбөртэйгээр архинд орсон хүнд эмчилгээ хийж байна. Гэтэл үүний цаана нь амьдралын боломж тааруу олон мянган хүн архинаас гаргах эмчилгээний туслалцаа авч чадахгүй явж байна. Архинд орсон иргэдээс эмчилгээний ор хоногийн төлбөр гэж  дунджаар 32,000-300,000 төгрөг авдаг юм билээ. Архинд донтсон иргэдийг эмнэлэгт очихоор согтуу хүн хүлээж авахгүй гээд буцаах нь их. Дээр нь эрүүл мэндийн даатгал, бас бус бичиг баримт шаарддаг. Тийм учраас хэвтэн эмчлүүлэхэд хүндрэл учирдаг юм билээ. Архины хордлогын улмаас нас барсан иргэдийг голдуу элэг, зүрхний өвчнөөр нас баралтад бүртгэх нь их. Нөгөө талаар архинд донтох өвчнөөр бус дотор эрхтний өвчлөлөөр эмнэлэгийн бүртгэлд хамруулах нь их байдаг учир бодит тоо тэр бүр үнэн гардаггүй.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй орос эмчтэй эмнэлгээс өөр архинаас гаргах дорвитой үйл ажиллагаа явуулж буй хувийн эмнэлэг алга, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж буй газар ч алга. Уг нь энэ бүхний өмнө Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар л бодлогоор зангидаж зохицуулах ёстой.
Цагдаагийн албаны шинэчлэл нэрийн дор эрүүлжүүлэх байрыг эмнэлэгт шилжүүлсэн ч эмнэлэгт согтуу иргэд эрүүл мэндийн тусламжийг бүрэн утгаар нь авч чадахгүйд хүрсэн.

Жил бүр архины онцгой албан татвараас бүрддэг хэдэн арван тэрбум төгрөгийг архидалтын эсрэг үйл ажиллагаанд зарцуулна гэж заасан тэр мөнгүүд хаашаа урсаж, хэний халаасанд орж байна вэ? Шинэчлэлийн гэх тодотголтой засгийн газар, эрүүл идэвхтэй амьдрал клубтэй хамтран  2014 онд 200 гараад сая төгрөгийг  архигүй баар нээж байна гэдэг нэрээр үрэн таран хийж байгуулсан  тэр баар нь одоо Зурагт нэртэй зах болсон. Иймэрхүү замаар архинаас гаргах олон нийтийн тэмцэл замхарч байгааг хэн бүхэн сүүлийн жилүүдэд ярих болсон. Архинаас гаргана гэсэн уриатай төрийн бус байгууллагууд сургалт явуулна гэж архи тамхины онцгой албан татварын мөнгийг авчаад ажлаа гүйцэт хийгээгүй тухай аудитын тайлан гарч байсан ч ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг. Энэ мэтчилэн архинд донтсон иргэдийг эмчлэх төрийн бодлогын сулрал даамжирсаар байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн ихэнх хувь нь хордлогоо тайлуулаад гараад явдаг. Гүйцэд эмчилгээ огт хийлгэдэггүй, тэнд хэвтэн эмчлүүлэгчид голдуу архины эсрэг эмээ ууддаггүй гэж хүмүүс ярьдаг. Дундаж ор хоног нь 8 орчим байдаг. Иймээс тэнд эмчлүүлэгчид ихэнхдээ давтан хэвтэх нь их. Наркологийн эмнэлгийн байр нь 1963 онд баригдсан, 25 ортой, ашиглалтын хугацаа дууссан хүүхдийн цэцэрлэгийн байр гэж байгаа. Энэ газарт 50 үйлчлүүлэгч өдөрт хэвтэн эмчлүүлдэг гэж бодохооор орчин нөхцөл, эрүүл ахуйн талаар ярихын ч хэрэггүй байх.

Хуульзүйн яамны харьяа Архины албадан эмчилгээний газар хэвтсэн иргэд эмчлүүлж гараад ямар ч хяналт байдаггүй. Тэнд мэргэжлийн эмч  нар ажилдаггүй.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхэд өндөр төлбөртэй учир бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэхэд учир дутагдалтай байдаг гэж хүмүүс учирладаг.
Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газарт сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэнгүүд гэж мэргэжлийн биш хүмүүс ажиллаж байна. Уг нь мэргэжлийн засгийн газар байна гэж амлаж байсан цаг саяхан даа.

Иймээс дорвитой бодлого явуулж архинд орсон иргэдээ хорын донгоос нь салгах бодлого боловсруулах хэрэгтэй байна. Архинд донтох эмгэгтэй иргэдийн эмчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд тэдгээр иргэдийг даатгалд хамруулах,  олон давхардал ихтэй эмнэлгүүдийг нэг тийш нь нэгтгэж нэг удирдлагатай болгож, нэг стандартаар эмчлэх. Архинаас гаргах хувийн хэвшлийн эмнэлгийг бодлогоор дэмжих. Архины хорын эсрэг явуулж буй үр дүнгүй сургалт сурталчилгааны мөнгийг эмчилгээний чанарт зориулах хэрэгтэй байна.

Энэ байдлаараа үргэлжилбэл удахгүй нас баралтын шалтгааны эхний байранд архидан согтуурсанаас үүдэлтэй “зүй бусын хорогдол” орох төлөвтэй байна. Иймд архинд орсон иргэддээ туслах төрийн бодлого үгүйлэгдэж байна.  Эрүүл мэндийн яам бодлогын яам гэтэл саяхан 5 иргэн архины хордлогоос болж нас барахад нэргэсэн хойно нь хашгирав гэдэг болж байна.  Хэдхэн хоногийн өмнө цахим сайтуудаар эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна гэсэн мэдээнд метилийн спиртийн талаарх мэдээлэл л тарааж байна энэ нь донтсон хүмүүст архи олдохгүй бол хаанаас олж уух талаар мэдээлэл өгч байгаатай ялгаа юун. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт бодпого тогтолцоонд нь харж ажиллах цаг үеийн шаардлага хэдийн тулгараад байна.

А.Цогцэцэг сайд аа сэтгэцийн эрүүл мэндийн талаарх төрөөс баримталж байгаа бодлого тогтолцоогоо нэг эргэн харж хариуцлагатай ажиллахгүй бол архидалтын асуудал аюулын харанга дэлдэж байгааг хэзээ анхаарах вэ?
 
Нийгэм судлаач В.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зөвлөмж 2017-01-21 10:08:15
    Метилтэй архи эдгээр хүмүүсийг ямарч асуудалгүй "бүрэн эмчилнэ"
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • эрдэнэбилэг 2017-01-21 03:57:29
    Энэ асуудал урд хойт хүмүүсийг шүүмжлэхдээ гол бишээ.Тэмүүжингийн гээд байгаа хууль нийгмийнхээ хувьд хамгийн зөв хууль. Одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн
    202.21.106.117
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2017-01-21 02:23:02
    huuhded haniadnii em uguhgui hudla helj baigaa said eniig shiidej chadahgui baihaa
    66.181.190.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Urgen 2017-01-20 15:04:33
    Arhi uudag hunee st grriihen ni anhaarah hetegteishder.Tsogtsetseg yahaara angaatah estoi gej.Olon asuudal shiidej bga shuu.Negiihe hiiseniig inelj syraach..
    103.229.122.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-20 12:38:00
    Цор ганц Эрүүл мэндийн сайдад хамаатай асуудал бишээ. Нийгмийн асуудал болчоод байна. Эхлээд архи, тамхинд онцгой татвар ногдуулья. Тэгээд цаашаа явцгаая
    139.5.216.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Өбөө 2017-01-20 10:52:47
    Тэмүүжин дахин сонгогдохоороо эмнэлэг байгуулж хүлээж авна
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Энэрэл 2017-01-20 09:27:50
    Буянт-Ухаа 2 хорооллын зарагдаагүй үлдсэн бүх байруудыг архинд донтогсдод үнэ төлбөргүй өгч идэх хоол хүнс нормын архи өдөрт 2 ширхгийг улсаас хангаж өгч байя.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-20 08:02:32
    Бүх зүйлд төр засгаа буруутгаж байдагаа болилдоо, одоо архи уух нь төр засгийн буруу гэх гээд байна уу, өөрсдөө сайн дураараа цусалчихаад яах гээд байгаа юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын анхаар 2017-01-20 07:53:07
    Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын анхааруулага: Хувь хүний эрүүл мэнд 80% нь өөрөөс чин шалтгаалана гэж зөвлөж байгааг та бүхэн анхааралдаа аваарай
    202.179.31.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-01-20 07:48:36
    Arhi uudag hun uuruu uurtuu l anhaaral tavina biz dee. Ter saidad yamar hamaa baina aa?? Sotsialist niigem bish shuu.
    103.57.92.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Эмч  2017-01-20 07:31:17
    Цогцэцэг сайд маш дайчин ажиллаж, их зүйлийг хийж бүтээж байгаа шүү. Архичин болоход тэр хүн 10-20 жил архи уусан байгаа шүү дээ. Иргэний хариуцлага л чухал.
    124.158.125.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-01-20 07:07:59
    Архичид хэнд хэрэгтэй юм, тэд чинь харин хамгийн ойр дотнын хүмүүстээ хамгийн их тээр бологчид бүгдийг нь шар хаданд аваачаад буудчих хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • оо 2017-01-20 07:05:53
    сайдад ямар хамаа байна аа. архичин хүнтэй ар гэрийнхэн нь зууралдана ш дэ
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнэгт 2017-01-20 06:03:29
    өөрийгөө яая гэж байгаа цогцэцэгт хамаа байжуу
    202.179.18.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-01-20 05:53:13
    Архи ууж үхвэл одоо яалтай билээ нөгөө яриад байдаг хүний эрх бус уу
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах