Ж.Мөнхбат хэний захиалгаар иргэдийн халаасыг тэмтрэх хуулийн төсөл санаачлав
“Өргөн нэвтрүүлгийн тухай” гэх нэгэн хууль тун удахгүй мэндлэх гэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан юм.

Ж.Мөнхбат нь уг хуулийн төслийг боловсруулахдаа Япон, Канад, Өмнөд Солонгос, Польш, Герман, АНУ зэрэг өргөн нэвтрүүлгийн чиглэлээр бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн улс орнуудын туршлагыг судалсан гэж тайлбарласан. Гэвч түүний боловсруулж өргөн барьсан хуулийн төсөл Монголд хэрэгжүүлэхэд бүрхэг, алдаа дутагдал ихтэй, зарим талаар лобби орсон хуулийн төсөл болов уу гэж харагдаад байгаа юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд, кабелийн сувгууд, олон сувгийн дамжуулах үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд гээд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулагчдад зориулагдсан хууль, эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн сайхан тайлбартай. Тэгээд оюуны өмч, шударга өрсөлдөөн, патент, бараа тэмдэгт гээд хэтэрхий олон, өргөн агуулгыг хамруулсан хуулийн төсөл юм.

Тэгвэл энэ хуулийн төсөл батлагдсанаар ямар үр дагаврууд бий болох вэ. Энгийнээр тайлбарлахад ийм хуультай болчихвол иргэд бидний халааснаас гарах мөнгө л нэмэгдэх юм.

Бид өмнө нь зурагтныхаа ард сэрээ зоогоод л хэд хэдэн суваг хүлээн авч үзэж болдог байсан бол үүнийг халж, заавал кабелийн сувгаар дамжуулж зурагт үздэг болчихоод байгаа. Тэгвэл “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-тай болчихвол кабелийн мөнгөн дээрээ нэмж төлбөр төлөх шаардлагатай болчихлоо.

Ард иргэдийн “халаасыг тэмтрэх” гэсэн энэ хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат телевизүүдийн захиалгаар хийсэн гэх хардлагыг төрүүлж байна. Тухайлбал, хуульд тусгаснаар олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид телевизүүдийн нэвтрүүлгийг цацсаныхаа төлөө төлбөр төлнө. Юу гэж тэдний халааснаас төлбөр гарах вэ дээ. Хэрэглэгчид буюу кабельтай айл өрхийн сарын төлбөр нэмэгдэж л энэ асуудлыг шийдэх нь ойлгомжтой.

Мөн улсын төсвөөс телевизүүдэд мөнгө тараах гэнэ. Бодвол МҮОНРТ-д өгдөг шиг төлбөрийг бусад телевизүүдэд өгөх юм байна л даа. Гэхдээ бүх телевиз биш томоохон гэж өөрсдийгөө өргөмжилсөн, дарга удирдлагууд нь, эсвэл хувь эзэмшигчид нь УИХ-д суудал авсан хэдхэн телевизүүд л ийм эрх ямба эдлэх гэж байна. Үүнийхээ төлөө ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг “хахуульдсан” ч байж магадгүй юм. Түүнээс өөрийн телевизгүй, ашиг сонирхлын хувьд тэс хөндлөн Ж.Мөнхбат ийм хуулийн төсөл санаачлаад явна гэж юу байх вэ дээ.

Магадгүй төсвөөс телевизүүдэд мөнгө тараах нэрээр амыг нь барих гэсэн оролдлого ч байж болох юм. Ямартай ч хууль санаачилсан нэрээр хэдхэн телевизэд давуу эрх олгож, иргэдийн халаасыг тэмтрэх гэж байгаа Ж.Мөнхбатын цаад санааг ойлгохгүй байна.

Хамгийн ойлгомжтой зүйл бол кабелийн төлбөр нэмэгдэнэ. Харин иргэдийн халааснаас гарч байгаа төлбөрийн зөрүүг хэн төлөх вэ. Ж.Мөнхбат уу?

Амар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Намаа 2017-01-23 00:13:12
    Энэ олон ТВг захаасхаамаар байхад дээрээс нь нэмж мөнгө өгнө гэнээ. Хууль зохиогоод хулгай хийдэг хүмүүсийг төрөөс хол түмний нүднээс далдуур байлгамаар байнаа....
  • Зочин 2017-01-21 14:24:20
    TV5-ын Сарангэрэл гол үүрэг гүйцэтгэж байгаа.Тэр ав-гай нөхөр Базаррагчаагийн араар хэдэн эртэй салтаагаа худалдаж энэ зэрэгт хүрээ бол.Мөнхбат бас зайдагнаад а...
  • novsh 2017-01-21 02:24:53
    banzal munhbat zail
  • Ж.Төнхбах 2017-01-20 09:26:51
    Ж.Мөнхбат бол өөрийн толгойгүй утсан хүүхэлдэй нь угаас намын нарийн бичиг байхаасаа л тодорхой байсан ш дээ гайхад байх зүйлгүй. Өөрийн үзэл бодол байхгүй
  • zochin 2017-01-20 08:26:08
    zahialagt medee gej Shal utgagui yum bichih yum
  • Dulguun 2017-01-20 08:20:40
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344602 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон ...
  • it24.mn 2017-01-20 07:53:55
    Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
  • зочин 2017-01-20 06:58:52
    Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж чи хэн болоод хэний өмнөөс ийм юм бичээд унав даа, бас л нэг захиалгаар юм сараачигч биз, тэгснээс ард түмэнд хайртайдаа биш дэ...
  • Зочин 2017-01-20 05:36:05
    Яаж хууль санаачилвал ойлгох бол. Өөрийн гэсэн бизнестэй хүн хууль санаачилж болохгүй өөрийн компанид зориулж гэх, бас компанигүй хүн болохгүй юм байна
  • irgen 2017-01-20 05:16:52
    ooroo byajaad irgrdiin karmaaruu ordog man hanii hiij chaddag ajil ni ymchin araichdee bolie hen negen feliviziin ezediid gar hol bolson en...
  • Cgjgy 2017-01-20 05:04:30
    Энэ сарлаг Мөнхбатыг үтэр түргэн зайлуулахгүй бол Монгол орныг хөмөрч мэднэ
  • Зочин  2017-01-20 05:02:55
    Намуудын худал хуурмаг суртал ухуулгаар иргэн хүн Тархиа угаалгасны төлөө яг мэнгэ төлж харагдаач...