Сайхан сэтгэлийн үзүүрт үргэлж тос байдаг. Тэгвэл долоон настай Л.Бүжинлхам охин хүнд өвчин туссаны улмаас яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардал нийт 70 сая төгрөг болох юм. Гэвч охины ээж аавд тус мөнгө байхгүй аж. Тиймээс халуун сэтгэлт Монголчуудаасаа тусламж гуйн, хандивын аян өрнүүлж эхэлжээ. Хандивын аян эрчимтэй өрнөж, дөрөвхөн хоногийн дотор 15 сая төгрөг цугларсан байна.
Л.Бүжинлхам охинд урлаг соёлын оддоос эхлээд энгийн иргэд сэтгэлийн дэм болон мөнгөн тусламжийг харамгүй үзүүлж байгаа гэнэ. Тодруулбал, Тв коктейл хамтлагийн гишүүн Өөскөө, Цоомоо, Хоолондоо нэвтрүүлгээрээ олонд танигдсан эрхэм Энхээ, хөгжмийн зохиолч Б.Долгион, Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, Рэппэр Gee , UBS телевизийн хөтлөгч Э.Гантулга гэх мэт олон арван хүн нэгджээ.